Ч.Сангарагчаагийн хэргийг Ё.Сагсай хянана

Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

Ч.Сангарагчаагийн хэргийг Ё.Сагсай хянана

АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нар хууль бусаар албан тушаалтнаа тагнаж, чагнасан гэх хэрэгт эрүүгийн хэрэгт татагдан шалгуулаад багагүй хугацаа өнгөрч байгаа. Тэдэнд холбогдох хэргийг  Тагнуулын ерөнхий газраас нийслэлийн Прокурорын газарт өчигдөр шилжүүлсэн бөгөөд тус газрын хяналтын прокурор Ё.Сагсай хяналт тавьж буй гэнэ. Тагнуулын ерөнхий газраас тэдэнд гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчиж, мөрдөн шалгах хэлтсийн дарга асан Э.Амарбатыг тагнаж чагнасан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан билээ. Уг  хэргийн талаар хяналтын прокурор Ё.Сагсайгаас тодруулахад ”Хэргийг шалгах ажиллагаа явагдаж байгаа тул тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн тайлбар өгч байна.

Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж