Ерөнхийлөгч тамирчдыг үдэв

Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч тамирчдыг үдэв

БНХАУ-ын Гуандун мужийн Гуанжоу хотноо энэ сарын 12-27-ны өдрүүдэд болох Азийн XVI спортын их наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэх ёслолын ажиллагаа өнөөдөр МҮОХ-ны байранд боллоо. Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир тэргүүтэй албаны хүмүүс болон Азийн наадамд эх орноо төлөөлөх баг тамирчдын төлөөлөл оролцсон юм. Арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өргөн дэлгэр хүрээтэй зохиогдох гэж буй Азийн спортын их наадамд амжилттай оролцохыг ерөөж, “Гуанжоу-2010” наадамд Монголын баг тамирчдыг ахлан оролцох УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир болон Монголын үндэсний шигшээ багийн тамирчин П.Сэрдамба нарт Монгол Улсынхаа алтан соёмбот төрийн далбааг хүлээлгэн өглөө. Энэ удаагийн Азийн наадам өргөн цар хүрээг хамарч буй бөгөөд тамирчид спортын 42 төрлөөр 476 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Харин Монголын тамирчдын тухайд спортын 28 төрлөөр 330 орчим тамирчин Азийн наадмыг зорино.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж