Хятад Орос хоёрын ой ургаж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.28-нд нийтлэгдсэн

Хятад Орос хоёрын ой ургаж эхэлжээ

Ой мод огтлох нь буурсан гэж НҮБ дүгнэв. Гэрэл зургийг   Sotto
Дэлхийн хэмжээнд ой мод огтлох нь буурчээ.  НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага судлан үзээд энэ тухай гуравдугаар сарын 25-нд мэдээлсэн байна.
Тус байгууллагын албан ёсны сайтад нийтэлсэн мэдээнд  ой модыг огтолж байгаа ч хэмжээ цар хүрээ нь өмнөхөөсөө багассан гэжээ. 2000-аад онд жилдээ ойролцоогоор 10 сая гектар ой, ширэнгэн ойг устгаж байсан бол 1990-ээд онд дээрх үзүүлэлт 16 сая гектар байсан юм.

Ойн геометр

Нэг гектар нь 100х100 метр. Тэгэхээр жилийн дотор 100х1000 км-ын тэгш өнцөгтийг эзлэхээр хэмжээний мод алга болж байна гэсэн үг. Одоо дэлхийн 38 сая орчим кв/км нутгийг ой, ширэнгэн ой эзэлж байгаа нь 6100 км талтай квдрат болж байна.

Хэнээс жишээ авах вэ?
1990-ээд онд хамгийн их хурдтайгаар Амазони мөрний ширэнгэн ойг огтлон устгаж байлаа. Халуун орны ойн мөхөл хаяанд ирээд байна гэж ярьж байсан экологичдын түгшүүр улсын үндсэн бодлого болсон юм. Бразили ой мод огтлохыг хязгаарласан хэд хэдэн хуулийг батлаад фермерүүдэд ойг хадгалан үлдснийх нь төлөө нөхвөрийн мөнгө өгөх болсон байна. Бүс нутгийн биологийн ер бусын төрлүүдийг аврахад  тэд гадны мөнгө хөрөнгийг татаж чадав. Үр дүнд нь мод огтлох жилийн хурд 2,9-2,6 сая гектараар буурлаа.

Амазонийн ой модыг  ерээд онд эрчимтэй огтолсон нь “нутгийн хүн ардын амжиргааг сайжруулаагүй” гэж http /topnews/science/244402.html

Дээрх амжилтыг мэдэгдэхүйц ахиц гэж үзэж болох уу гэдгийг үнэлэхэд ээдрээтэй. Ер нь бол бусад зарим орнууд үүнээс илүү амжилт олсон байгаа. Жишээлбэл, Индонези ой, мод огтлолтыг жилдээ 1,9-0,5 сая гектар хүртэл бууруулсан нь Бразилийнхаас бараг дөрөв дахин их байна. Дэлхийн хэмжээнд Хятад ой модоо аж үйлдвэрийн хувьсгалын золиос болголгүй харин ой, модоо ихэсгэсэн тэргүүлэгч орон болж чадав. Тарьж ургуулсан шинэ ой модны талбайгаараа Хятад ойгоо нэмэгдүүлж чадсан байна. Огтолсон ойн оронд тэд жил бүр хагас сая гектар мод ургуулж ирлээ. Дундад улстай зэрэгцээд Энэтхэг, АНУ, Вьетнам, Орос ой модоо ургуулсан гэж тэмдэглэгдсэн аж. Харин экологийн цэвэр нутаг гэж  үнэлэгддэг  Австрали хагас сая гектараас илүү ойгоо сөнөөжээ.
2000-аад оны ой модны хохирол, өсөлтийн зураг. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын тайлангаас

Яагаад ой модоо хадгалан хамгаалах хэрэгтэй гэж?

Ой, модоо хамгаалах нь хүн төрлөхтний чухал үүрэг  гэх хэдэн жишээ, баримтыг экологичид хэлээд өгнө байх. Нэгдүгээрт, ой, мод ургах явцдаа нүүрсхүчлийн хийг өөртөө авдаг байгалийн “агуулах” юм. Хоёрдугаарт, ой, мод биологийн олон янзийн зүйл төрлөөр баян. Гуравдугаарт, ой, модоо устгах нь гол төлөв сөрөг үзүүлэлтэй даяарчлалын цаг уурын өөрчлөлтийг өдөөнө. Энэ бүгдийг дэлгэрэнгүй хэлэх хэрэгтэй байх. Жишээлбэл, нүүрсхүчлийн хийг зүгээр нэг ой, мод биш ургаж байгаа мод л шингээдэг. Модны өсөлт гүйцээд ирсэн цагт нүүрсхүчлийн хийг шингээх хурд нь буурдаг. Хөгширч илжирч байгаа модноос хүлэмжийн хий нь эргээд гарч байдаг аж. Ой модны талбай нь их байх тусам агаар мандлаас нүүрсхүчлийн хий залгих нь их бөгөөд хүлэмжийн хийн хөнөөлтөй нөлөө багасах юм.
Биологийн олон төрөл зүйлийн хувьд бол энд Шпицбергенийн аралын газар дор байгуулсан янз бүрийн ургамлын үр хадгалах төслийн тухай хэлэх хэрэгтэй.  Одоохондоо агрономичдад ямар нэгэн сонирхол төрүүлэхгүй байгаа ямар нэгэн ургамлын ген нь ирээдүйд ган гачиг, үер усанд тэсвэртэй ургамал гаргаж авахад нь үнэлшгүй хэрэгтэй байж болно. Олон янзын төрөл зүйлийг хадгалах гэдэг нь хулсны баавгай эсвэл амурын барыг авч үлдэнэ гэсэн хэрэг биш.
Ой мод огтолсны улмаас үүсч байгаа ган гачиг Африкийн орнууд болоо Иракт экологийн сүйрлийг дагуулсан билээ. Чад нуур Арал тэнгисийн хувь тавиланг давтан 2020 он гэхэд бүрэн бүтэн усан сан байхаа болино гэж мэргэжилтнүүд дүгнээд байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж