Ш.Чуданжийг дахин хорих бололтой

Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

Ш.Чуданжийг дахин хорих бололтой

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Улсын мөрдөн байцаах газрынхан өнгөрсөн сард  “Ганц худаг”-ийн урьдчилан саатуулах төвд  “Зоос “банкны захирал асан Ш.Чуданжийг Эрүүгийн хуулийн 156 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт зааснаар  “Банкны байгууллагын ажилтан шунахайн буюу хувийн ашиг сонирхлын үүднээс банкны болон мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчиж, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр сэжигтээр тооцон хорьсон юм.  Тэрбээр 14 хоног ”Ганц худаг”-ийн урьдчилан саатуулах төвд саатуулагдсан ч хууч өвчин нь сэдэрсэн тул өмгөөлөгч нар нь нийслэлийн Прокурорын газарт удаа дараа хүсэлт тавьж улмаар сулласан юм. Харин эх сурвалжийн мэдээллээр түүнийг биеийн байдлыг сайжирсаны дараа дахин хорих бололтой. “Зоос” банкны гүйцэтгэх захирал асан Ш.Чуданжийгаас гадна  тус банкны ТУЗ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Сангийн яамны төрийн сангийн газрын дарга Х.Пүрэвсүрэн нар  хоригдсон юм.

    Н.Түвшин

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж