МАХН нээлттэй хуралдаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

МАХН нээлттэй хуралдаж эхэллээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    МАХН-ын ХХVI Их хурал нээлттэй үргэлжилж эхэллээ. Их хурлын төлөөлөгчид одоо саналаа илэрхийлж байна. Төлөөлөгчдийн хэлж буйгаар МАХН-ын анхан шатны байгууллагуудыг санхүүгийн хувьд бэхжүүлэх шаардлагатай болжээ. Ажил хийх болоход хөрөнгө шаарддаг, тэр нь байхгүйгээс санасан хэмжээндээ ажиллаж чаддаггүй. Ер нь ирэх сонгуулийнхаа бэлтгэлийг сайтар базаахын тулд эхлээд намынхаа анхан шатны байгууллагадаа анхаарал тавьж, хөрөнгө мөнгөний талаас харж үзэхгүй бол иргэдтэй тулж ажилладаг гишүүдийн хувьд хүндхэн нөхцөлд ажиллаж байгааг анхаарууллаа.  

    Г.Дарь     

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж