“Нугасны муухай дэгдээхий” дахин тоглогдоно

Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

“Нугасны муухай дэгдээхий” дахин тоглогдоно

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монгол улсын хүүхэлдэйн театраас хүүхэд багачууддаа зориулан Данийн нэрт зохиолч Ханс Андерсены “Нугасны муухай дэгдээхий” жүжгийг өнгөрсөн хүүхдийн баяраар бэлэг болгон тавьж байсан билээ. Харин хүүхдийн амралтад зориулж, Хүүхэлдэйн театрын хамт олон  уг жүжгийг дахин тоглохоор болжээ.

    Уран бүтээлчид "Нугасны муухай дэгдээхэй" зохиолоо бүтэн таягт хүүхэлдэйн төрлөөр тавих юм. Зохиолд гол дүрийн 12 жүжигчнээс гадна театрын 30, гэрээгээр 20 гаруй уран бүтээлч тоглож байгаа аж.

    Жүжгийн найруулагчаар Б.Сүхээ, хөгжмийн зохиолчоор төрийн соёрхолт Б. Мөнхболд, аранжировкоор мастер Байдраг нар ажилласан байна.
    Энэхүү жүжгийн тасалбарын үнэ 2500 төгрөг аж.

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж