
Аймгийн ХАОСТ-ын комиссын дарга, аймгийн Засаг дарга Ч.Эрдэнэбаатар комиссын гишүүдэд ХАОСТ-ын ажлыг эрчимжүүлэх, хариуцсан сумдын ажилд хяналт тавих, сумдын тооллогод хэрэглэх компьютерүүдийн ажиллагааны байдлыг шалгаж, шаардлагатай засвар үйлчилгээг аймгийн Засаг даргын тамгын газрын технологи хариуцсан ажилтнаар хийлгэх үүрэг өглөө.
ХАОСТ-ын урьдчилсан бүртгэл явагдах хугацаанд гурван удаа явцын мэдээ гаргажээ. Аравдугаар сарын 18-нд сумдаас авсан мэдээллээр нийт 10912 өрх 36087 хүн ам, аравдугаар сарын 21-нд 15131 өрх 50185 хүн ам, аравдугаар сарын 25-нд 17218 өрх 58188 хүн ам урьдчилсан тооллого бүртгэлд хамрагдаад байна.
И.Байгалмаа