Нийтийн эзэмшлийн газрын үнэ нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

Нийтийн эзэмшлийн газрын үнэ нэмэгджээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд газар эзэмших, ашиглах зориулалттай таван бүс байдаг аж. Эдгээр таван бүсийг газар эзэмшилт, ашиглалтын зориулалтаар нь 15 хуваадаг юм байна. Үүнээс нийтийн эзэмшлийн талбайг ашиглах түрээсийн төлбөр 80 төгрөгөөр нэмэгджээ. Өмнө нь нэг метр квадрат газар ашигласны төлбөрт 360 төгрөг төлдөг байсан бол Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тогтоолоор 440 төгрөг төлөхөөр болжээ. Энэ нь томоохон аж ахуй нэгжээс  гадна автобусны буудал, нийтийн эзэмшлийн гудамжид үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ, Гутал засварын газарт ч хамаатай аж. Дээрх шийдвэр нь нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй газар эзэмших асуудлыг бууруулах ач холбогдолтой юм байна.

    С.Отгон
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж