Гэрчид дарамт үзүүлж байна гэв

Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

Гэрчид дарамт үзүүлж байна гэв

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Насанд хүрээгүй охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн гэх хэрэгт сэжигтнээр татагдсан Ө.Хэрлэнчимэг нарын найман хүн Ганц худаг дахь урьдчилан саатуулах төвд хоригдож байхдаа гэр бүлийнхэнтэйгээ  прокурорын зөвшөөрөлгүй  чөлөөтэй уулзаж байгааг шалгаж өгөхийг хүссэн өргөдлийг ШШГЕГ-ын дарга М.Ганхүүд хохирогч агсаны аав Ц.Гончиг гаргасан билээ. Уг өргөдлийн хариуг ирэх даваа гаригт өгөх тухай  ШШГЕГ-ынхан хохирогчийн ар гэрийнхэнд  дуулгасан байна. Одоогоос хоёр жилийн өмнө 15 настай охин бусдын гарт харамсалтайгаар амь үрэгдсэн хэрэг гарсан. Уг хэрэгт Ө.Хэрлэнчимэг нарын найман хүнийг холбогдуулан хууль хяналтынхан шалгаж байгаа юм. Эл хэргийн шүүх хурал зургаан удаа хойшилсний эцэст нэмэлт мөрдөн байцаалтад буцсан. Эх сурвалжийн мэдээллээр хэргийг гүйцэтгэсэн гэх Ө.Хэрлэнчимэг гэрч болон хэргээ хүлээсэн н.Сарантуяа нарт  дарамт  үзүүлж, мэдүүлгээсээ буцахад хүргэж буй гэнэ.

    Н.Түвшин

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж