Л.Байгальмаагийн амьдралаас сэдэвлэн уран сайхны кино хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.28-нд нийтлэгдсэн

Л.Байгальмаагийн амьдралаас сэдэвлэн уран сайхны кино хийнэ

Хар тамхины хэргээр Хятадын шоронд насаараа хоригдох ялаар шийтгүүлсэн Л.Байгальмаагийн амьдралаас сэдэвлэн уран сайхны кино хийхээр болжээ. “Салхинд хэлэх үг” нэртэй энэхүү киноны ерөнхий найруулагчаар зохиолч, сэтгүүлч Д.Төрмөнх ажиллаж байгаа бөгөөд киноны зохиолоо бичиж эхлээд байгаа гэнэ. Киноны гол дүрд төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар , гавьяат жүжигчин И.Одончимэг нар тоглох юм.  Киноы зураг авалт ирэх тавдугаар сараас эхлэх гэнэ. Хятадад ял эдэлж буй Л.Байгальмаагийн гэрийнхнээс нь кино бүтээлийн эрхийг аваад байгаа бөгөөд эхний зураг авалтыг Малайзын хил дээр авахаар төлөвлөж байгаа аж.
Д.Долгор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж