
Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 11-нд Монгол Улсын гурван иргэн хятад эмэгтэйн амийг хөнөөсөн хэрэг гарсан билээ. Тус хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх хурлаар хэлэлцүүлээд хэргийг зохион байгуулсан гэх Д.Уянгад 22 жил, хамтарч үйлдсэн Д.Нямдаваа, Ө.Баасанхүү нарт 20-21 жил чанга дэглэмтэй хорих ангид ял шийдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Харин шүүгдэгчид Дээд шүүхэд гомдол гаргаад байгаа юм. Тэдний хяналтын шатны шүүх энэ сарын сүүлээр болох юм байна. Хохирогч хятад эмэгтэй “Бөмбөгөр” худалдааны төвд хүнсний бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний бараа худалдаалдаг байж. Түүний амь насыг хороосон Д.Уянга худалдагч хийдэг байсан аж.
С.Сүрэн