
Донор хүнээс ДОХ-ын вирус илэрсэн гэх мэдээлэл олон нийтэд хүрснээс хойш Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн цусны нөөц эрс багассан. Харин өнгөрөгч амралтын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, урлаг спортынхон цусаа хандивласнаас хойш сайн үйлсэд нэгдэж, цусаа хандивлах иргэдийн тоо өсч, тав хоногийн нөөцтэй болоод байгаа аж. Өдөрт 100 гаруй хүн цусаа өгч байгаагаас гадна байгууллага, сургууль, хамт олноороо цусаа хандивлах аянд нэгдэж байгаа гэнэ.
С.Отгон