Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

CK 3D шил бүтээжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Загварын ертөнцийн томоохон акулуудын нэг Calvin Klein Marchon3D-тэй хамтран гоёмсог загвартай 3D нүдний шил худалдаанд гаргахаар болжээ. Эрэгтэй гурав, эмэгтэй гурван янзын загвар багтаад байгаа ба 180 ам.долларын үнэтэй байх аж.
    Мөн өнгөрсөн долоо хоногт Gucci хэрэглэгчдэдээ зориулж, 3D нүдний шил бүтээсэн тухайгаа зарлаж байсан. Gucci-гийн бэлгэдэл болсон ногоон, улаан зурвас бүхий эмблемийг 3D нүдний шилний дээд хэсэг болон гуянд байрлуулсан бөгөөд баруун талд Gucci 3D гэсэн логог байрлуулсан байна. Luxist-ын мэдээлснээр Gucci-гийн 3D шил ирэх сараас эхлэн Америк дахь нэрийн барааны дэлгүүрүүдээр 225 ам.доллараар худалдаалагдах юм.

    Н.Наран

     

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж