Надад бас чамд хүсэл мөрөөдөл байна
Найз минь бид яагаад ч юм хийхээс айна
Хэзээ нэгэн цагт бүтнэ гэж үргэлж найдна
Хоног өнгөрсөөр үүнийг мартана
Ирэхээс л хойш маргаашийн төлөө
Энэлэн шаналсөөр өнөөдрийг дуусгахгүй ээ
Өнгөрснөөс л хойш өчигдрийн төлөө
Өвдсөн сэтгэлтэй өнөөдрийг дуусгахгүй ээ
Яг одоо бороотой
Зөөлөн шивэрсээр
Яг одоо, одоо яамаар байна?
Яг одоо цас хаялаад
Хөнгөн бударсаар
Яг одоо, одоо ямар байна?
Яг одоо холын холыг зоримоор байна
Яг одоо өндрөөс өндөрт гармаар байна
Яг одоо шувуу шиг би нисмээр байна
Яг одоо чамдаа хайртайгаа хэлмээр
Өнгөрсөн бүхэн одоо түүх анд минь
Хэрэггүй бүхнийг яг одоо март
Ирээдүй бүхэн адал явдал дүүрэн
Сайхан бүхэнд итгэ бүх юм окэй
Хором мөч бүр хамгийн үнэтэй учраас
Хүлээж суух хэрэггүй чи өөрийгөө нээ
Яг одоо бидний үе бидний эрх чөлөө
Хэзээ ч биш яг одоо ихийг бүтээцгээе
Яг одоо бороотой
Зөөлөн шивэрсээр
Яг одоо, одоо яамаар байна?
Яг одоо цас хаялаад
Хөнгөн бударсаар
Яг одоо, одоо ямар байна?
Яг одоо холын холыг зоримоор байна
Яг одоо өндрөөс өндөрт гармаар байна
Яг одоо шувуу шиг би нисмээр байна
Яг одоо чамдаа хайртайгаа хэлмээр
Яг одоо бороотой
Зөөлөн шивэрсээр
Яг одоо, одоо яамаар байна?
Яг одоо цас хаялаад
Хөнгөн бударсаар
Яг одоо, одоо ямар байна?
Яг одоо холын холыг зоримоор байна
Яг одоо өндрөөс өндөрт гармаар байна
Яг одоо шувуу шиг би нисмээр байна
Яг одоо чамдаа хайртайгаа хэлмээр
М.Анир