Монголбанкны бодлогын хүү гэж юу вэ?

Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

Монголбанкны бодлогын хүү гэж юу вэ?

Монголбанк Төв банкны долоо хоногийн хугацаатай үнэт цаасны хүүг 2007 оны долдугаар сараас бодлогын хүү болгон зарласан. Монголбанкны бодлогын хүү хөдлөхөд түүнийг дагаад арилжааны банкуудын хадгаламжийн хүү, улмаар зээлийн хүү өөрчлөгддөг . Тогтмол хүүтэй, арилжаалах хэмжээ нь хязгаарлалтгүй энэхүү үнэт цаасыг 7 хоног бүрийн Лхагва гаригт банк хоорондын зах дээр Монголбанкнаас арилжаалдаг. Монголбанк бодлогын хүүг анх нэвтрүүлэхдээ жилийн 6.4 хувиар тогтоож байсан бол 2007 оны 10, 11 дүгээр сард 1 нэгж хувиар, 2008 оны 3 дугаар сард 1.35 нэгж хувиар, 9 дүгээр сард 0.5 нэгж хувиар тус тус нэмэгдүүлж 10.25 хувь хүргээд, харин 11 дүгээр сард бодлогын хүүг 9.75 хувь болгон бууруулж байсан. 2009 оны гуравдугаар сарын 9-ний өдөр мөнгөний бодлогын хүүг жилийн 14 хувь хүртэл нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан. Харин 2009 оны 5, 6 болон 9 дүгээр сард Монголбанк бодлогын хүүгээ нийт гурван удаа бууруулж 10 хувьд хүргэсэн юм. Харин 2010 оны тавдугаар сард 11 хувь болгосон юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж