”Моханик” хамтлаг их, дээд сургуулиудаар аялан тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.28-нд нийтлэгдсэн

”Моханик” хамтлаг их, дээд сургуулиудаар аялан тоглолт хийнэ

Сүүлийн үед өөрсдийн шинэлэг, өвөрмөц, эрч хүчтэй уран бүтээлээрээ амьд хөгжим сонсогчдын анхаарлыг  татаж буй  "Моханик" хамтлаг их, дээд сургуулиудаар аялан тоглолт хийхээр болжээ. Энэ сарын 31-нд ШУТИС-ийн оюутнуудад  “100-гийн ундаа” нэртэй анхны цомогтоо орсон дуунуудаас дуулах гэнэ. Харин ирэх сарын 1-нээс эхлэн "Хvмvvнлэг", КТМС, СЭЗДС, ХААИС, ШУТИС-ийн дизайны сургуульд зочлох аж. Их, дээд сургуулиар хийх аялан тоглолтын хаалтыг ирэх дөрөвдүгээр сарын 10-нд  Улсын филармонийн концертийн танхимд "Indie party" нэрээр хийхээр төлөвлөжээ.
Ц.Хишиг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж