Халдварт өвчний тулгамдсан асуудлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

Халдварт өвчний тулгамдсан асуудлыг хэлэлцэнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монгол оронд нийтлэг гардаг халдварт өвчний асуудлаар хоёр жил тутамд “Халдварт өвчний тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Дээрх шийдвэрийн хүрээнд тав дахь жилдээ зохион байгуулж буй Халдварт өвчний тулгамдсан асуудал онол практикийн бага хурал өнөөдөр 14.30 цагт ХӨСҮТ-ийн хурлын зааланд болно. Энэ удаагийн эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлаар халдварт өвчний талаарх хамгийн тулгамдсан асуудал гэж үзэж буй 12 илтгэлийг хэлэлцүүлэх аж.  Тухайлбал: 2009-2010 онд манай улсад бүртгэгдсэн А(H1N1)v вирүсийн халдварын байдалд, ХДХВ/БЗДХ-ын тархалтын 2009 оны харуулдан тандалт, Хоолны хордлогот халдварууд, Вирүст хепатит В,С –ийн судалгаа зэрэг арав гаруй илтгэл багтжээ. Сонирхсон байгууллага, иргэд,  судлаачид, хэн бүхэнд нээлттэй тул өргөнөөр оролцох боломжтой аж.

    С.Отгон

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж