
Хоёр орны ерөнхийлөгч, сайд нар, аж ахуй эрхлэгчид оролцсон ёслолын ажиллагааны үеэр хэд хэдэн хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.
Гарын үсэг зурах ажиллагаанд францийн цөмийн эрчим хүчний Арева, газрын тосны Тотал, европийн Airbus зэрэг компаниудын ерөнхийлөгчид байлцжээ.
Хятадын Гадаад харилцааны дэд сайд Fu Ying “20 гаруй тэрбум” долларын худалдааны хэд хэдэн хэлэлцээрт гарын үсэг зурсан гэж мэдээлсэн байна. Дэд сайдын хэлснээр хоёр орны худалдааны харилцаа ойрын 5 жилд хоёр дахин нэмэгдэж, 80 тэрбум долларт хүрэх ажээ.
Францийн Арева компани Хятадад цөмийн түлш дахин боловсруулах үйлдвэр байгуулж, 3,5 тэрбум долларын уран хятадад нийлүүлэхээр тохиролцжээ.
Хятад улс Францаас 14 тэрбум долларын үнэ өртөг бүхий 102 ширхэг онгоц худалдан авахаас 50 ш A320, 42 ш A330, 10 ш A350 онгоц байгаа аж.
Хятадын төрийн тэргүүний Францад хийсэн айлчлал хоёр орны хооронд Төвдийн асуудлаар өнгөрөгч хавар үүсэн маргаан болон Хятад дахь хүний эрхийг хамгаалах асуудлаар эвлэрэлд хүрэх төлөвийг бий болгожээ.
Хятадын гадаад харилцааны дэд сайд “Хятад, Францийн хооронд харилцан ярилцах сэдэв биш” гэж 2010 онд Энх тайвны Нобелийн шагнал хүртсэн тэрс үзэлтэн Liu Xiaobo-гийн цаашдын хувь заяаны талаар асуусан асуултад хариулжээ.
Бэлтгэсэн Д.Пунцаг