Монгол улсын төрийн шагналт, соёлын гавъяат зүтгэлтэн Доржийн Гармаагийн шинэхэн дөрвөн боть худалдаанд гарлаа.Түүний туурвин бүтээсэн Монголын утга зохиолд шинэ төрөл болох “Гэр бүлийн цуврал роман” арван ботийн “Охин заяа” ном түрүүлж бидний оюуныг мялаасан бол ийнхүү нгэн зэрэг “Газар тэнгэр” “Тайгын цэнхэр манан” “Зовлон жаргал” “Хорвоо ээжийн нулимсанд дургүй” романуудаар номын хур буулгалаа.