
Blue Sky Tower цамхгийг 2006 онд Chono Corporation бариулж эхэлсэн гэж Хотын орчин ба өндөр барилгын зөвлөлийн (CTBUH) сайтад мэдээлсэн байв.
Тэнд өгүүлснээр уг барилгад таван одтой зочид буудал, “А” зэрэглэлийн албан байрнууд, хурлын танхим, бутикууд ресторан ба фитнес төв байрлах аж. Мөн тэнд элитийн албан байрууд байна.
Одоогоор барилгын ажил дуусч, жилийн эцсээр нээлт нь болно. Уг байрны эзэд тэндээ тус улсын хамгийн их хөгжиж буй уул, уурхайн компаниуд, мөн гадны хөрөнгө оруулагч нарыг суулгах хүсэлтэй байна хэмээн сайтын мэдээнд дурьджээ.