Хэлний сургалтын төвүүдийг хэн хянадаг гээч

Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

Хэлний сургалтын төвүүдийг хэн хянадаг гээч

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    “Хамгийн чанартай нь”, “Хэдхэн хоногийн дотор Анг­лиар ярьж, инээлгэх болно”, “Зуун хувь гадаад багш­­тай дэлхийд хүлээн зөв­­шөөрөгдсөн сургалт” энэ төр­­­лийн сурталчилгаанууд нүд, чихэнд дасал болсоор уджээ. Энэ бол Англи хэлээр дагнасан сургалтын төвүүдийн сурталчилгаа. Одоогийн байдлаар Монгол Улсад 10 жил үйл ажиллагаагаа явуулсан сургалтын төв хоёр, гурав ч болоод амжиж. Эднээс цөөхөн жил оршин тогтносон сургалтын төвийн тоо нь ч чамгүй олон болсон. Ямарсайндаа л хариуцсан байгууллага нь “Тооллого хийж үзээгүй юм байна” гээд сууж байх вэ. Тэднийг тооллого, судалгаа хийхгүй сууж байх хооронд чанаргүй, өндөр үнэтэй сургалтын төвийн тоо улам ихэссээр…

    Эдгээр сургалтын төвд хэн зөвшөөрөл олгох ёстой гэж уншигч авхай та боддог вэ. Боловсрол соёл, шинжлэх ухааны яам гэж үү. Уучлаарай та надтай адил эндүүрч явна. Бүх нийтэд боловсрол олгож байгаа гэдэг утгаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам хариуцдаг баймаар ч үгүй гэдгийг өнөөдөр мэдлээ. Нийт сургалтын төвүүдийн талаар яаж, ямар стандартаар жилд хичнээн сургалтын төвд зөвшөөрөл олгодог тухай Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “Манайд чиний яриад байгаа сургалтын төвийн асуудал хамаардаггүй юм. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яаманд энэ асуудал хамааралтай” гэсэн хариултыг өглөө. НХХЯ руу утас цохитол “Манайх энэ асуудлыг шийдвэрлэдэг. Сургалт хийх байр, багшлах боловсон хүчин, техник хэрэгсэл гэсэн шалгуур стандартыг барьж зөвшөөрлийг олгодог. Гэхдээ энэ ажлыг Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс хийдэг” гэсэн хариултыг өгөв. Бүр яам ч биш ажил олгодог, тэтгэвэрт эсвэл тэтгэмж авах хүмүүсийн судалгаа хийдэг гэхэд хилсдэхгүй агентлага энэ салбарыг хариуцдаг гэдгийг сонслоо. БСШУЯ-ны “Англи хэлний үндэсний хөтөлбөр”-ийг баталсан мөртөө энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа сургалтын төвүүдээ тэд “мартжээ”.

    2000 оны эхэн үеэс хойш төрийн байгууллагууд “Англи буюу ямар нэгэн орны хэлтэй байх” гэсэн гол шаардлагыг тавих болсон. Одоо  тоог нь гаргаж чадахгүйд хүрээд байгаа сургалтын төвийн тоо чухам энэ үеэс л эхлэн өссөн аж.

    Бүхэл бүтэн гадаад ертөнцийн талаарх мэдлэгийг олгож буй сургалтын төвийн талаарх хяналт Монгол Улсад ийм л байна. Тиймээс эхэн үедээ олон байх нь нийтэд ашигтай байсан ч сүүл рүүгээ хүн амын нийт хэрэгцээнээс даваад эхлэв. Хэрэгцээнээс давсан энэ л асуудал төлбөр нэмэгдэх, чанар муудах шалтгаануудыг араасаа дагуулсан хэрэг. Хамгийн өндөр үнэтэй сургалтын төвийн төлбөр 9000 гаруй ам.доллар байхад, хамгийн доод талынх нь 135 мянган төгрөг байна. Сургалтын төвүүдийн багш нарын тоо нь ч хоорондоо эрс зөрөөтэй. Дөрвөн багштай сургалтын төв байхад, 44 багштай сургалтын төв ч байна. Нэгэнт хүн амын нийт хэрэгцээнээс илүүдсэн учраас сүүлийн үеийн сурталчилгаа өмнөхөөсөө “уран, яруу” болсон. “30-хан секундын дотор англиар яриулна”, “14 хоногийн до­тор нэг төвшин ахиулна” гэх мэтчилэн. Гэтэл Францад гурван долоо хоногийн дотор яриулж сургаад, хоёр сарын дараа төвшин ахиулах талаар ярилцдаг ажээ. Ингэж болох уу даа. Энэ гаж тогтолцоог салбарын сайд юу гэж хэлэхийг мэдэхгүй.

    Харин хүмүүс юу гэж дүгнэж байгааг хамтдаа сонсоё.











    Төлбөр
    их ч чанар нь муу байна

     Сүүлийн үед Англи хэл хурдан сургана гэсэн сургалтын төвүүд олноор
    байгуулагдах болсон билээ.
    Үүнтэй холбогдуулан иргэдийн үзэл бодлыг хүргэж байна. Иргэд ээс “Та англи хэл сургана гэсэн сургалтын төвүүдийн талаар
    ямар бодолт
    ой байна вэ?” гэсэн асуултанд хариулт авсан юм.

     А.МӨнхбат: Англи хэлний төвүүд өөрсдийн сургалтын төлөв­лөгөө гаргаад хичээл, сур­галтаа явуулж байгаа байх. Энэ төвүүд үнэхээр сайн
    үйл ажиллагаа явуулж байгааг төгссөн хүүхдүүд шалгалтаа хэр зэрэг өгч байгаагаар л тодорхойлох байх даа. Яг одоо бол тэр сургалт
    ийм байна, тийм байна гээд дүг­нэлт өгөхөд хэцүү шүү дээ.

    М.Ундармаа: Сургалтын төвийн төлбөр нь үнэтэй гэж боддог. Гадаад багш энэ тэр гэж ярьж байгаа боловч үр дүн муутай.
    Би
    өөрөө энэ зун сургалтанд суусан. Надад 
    х
    үмүүсээс мөнгө авахыг л хүсдэг юм шиг санагдсан. Түүнээс биш сургая гэж чин сэтгэлээсээ ханддаггүй.

    Б.Батбаатар: Англи хэлний сургалтын төвүүдийн хувьд чанартай нь ч бий, чанаргүй нь ч бас байгаа л
    байх. Гэхдээ
    өөрөө чармайгаад сурвал заавал сургалтын төвийн шаардлага байхгүй л гэж
    боддог. Би
    өөрөө 130 мянган төгрөгийг сард төлөөд сууж үзэж байсан. Гэтэл нэг багш орж ирээд эхнээс нь зааж байна гэж хэлээд үзсэн
    хичээлээ хоёр, гурван удаа олж байсан тохиолдол бий.

    А.Ганчимэг: Одоо
    манай х
    үү Talk Talk English-д суралцаж байгаа юм. Өөрөө юм хэлэхгүй
    л байна гайг
    үй юм байгаа биз. Ярианы тал дээрээ гайгүй
    болчихсон гээд байна лээ.
    Өмнө нь сурч байсан Jet нь болохоор дүрмээ
    үзчихдэг юм. Энэ сургалтын төвийн төлбөр
    нь их байсан юм. Дунд шатных нь сургалт л гэхэд 345 мянган т
    өгрөг
    байсан. Ер
    өнхийдөө хүүхдийн толгой, сургалтын төвийн
    чанар хоёр нийлж байж л арай гайг
    үй хүмүүс төгсөх болов уу.

     Б. Болорсүх

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж