Хөгшчүүд хонон өнжин дугаарлаж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.28-нд нийтлэгдсэн

Хөгшчүүд хонон өнжин дугаарлаж байна

Сар бүрийн 23-25-нд Хан-Уул дүүргийн нутагт байрлах Сэргээн засах клиникийн эмнэлгийн үүдэнд өндөр настнууд хонон өнжин дугаарлах болжээ. Учир нь энэ өдрүүдэд хүнд нөхцөлд ажиллаж байгаад хөдөлмөрийн чадвараа алдсан өндөр настан, тэтгэврийн ахмад, иргэдэд үнэгүй эмчлэх эрх тараадаг юм байна. Тус эмнэлэг ямар ч зохион байгуулалтгүй, хэзээ, хэдэн хүнд эмчлүүлэх эрхийн бичиг тараах нь тодорхой бус байдгаас хөгшид ийнхүү дугаарлаж хонодог аж. Ахмадууд эмнэлгийн удирдлагад удаа дараа хүсэлт тавьж мэдээлэл өгөхийг хүсдэг ч ямар ч тайлбар хийдэггүй гэнэ. Аргаа барсан ахмадууд Нийслэлийн эрүүл мэндийн газарт энэ тухай мэдэгдэхээр болжээ.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж