Монгол-Оросын хамтарсан III сургуулийн өдөр өнжүүлэх бүлгийн 236 сурагч үдийн цайндаа хордон Халдварт өвчин судлалын үндэсний төвд эмчлүүлж байсан. Энэ хэрэгт тус сургуулийн ерөнхий тогооч Б-г эрүүгийн хэрэгт татан, Ганцхудагт 14 хоног саатуулан шалгаад батлан даалтад гаргасан. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд мөрдөн байцалтын явцад тогоочоос гадна хэд хэдэн хүнийг сэжигтнээр татах хэрэг гарсан гэнэ. Сургуулийн цайны газраас тэр өдөр нийт 1580 хүн хоол идсэн гэнэ. Гэтэл хоол идсэн хүмүүс хордлого тусаагүй, сургуулиас 50 орчим метр зайтай байдаг өдөр өнжүүлэх бүлэгт байсан сурагч,багш нар хордсон.Тиймээс өдөр өнжүүлэх бүлэг рүү хоол зөөсөн хүмүүсийг давхар шалгах хэрэгтэй болжээ. Мөрдөн байцаалтын ажил үргэлжилж байгаа бөгөөд сэжигтнээр тогоочоос гадна хоёр хүнийг шалгаж байна.
Х.Хангал