Таван настай охиныг хүчирхийлсэн гэмт хэрэгтнийг илрүүллээ | News.MN

Таван настай охиныг хүчирхийлсэн гэмт хэрэгтнийг илрүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.03.28-нд нийтлэгдсэн

Таван настай охиныг хүчирхийлсэн гэмт хэрэгтнийг илрүүллээ

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд таван настай охиныг хүчирхийлсэн аймшигт хэрэг өнгөрөгч пүрэв гаригт гарчээ. Охин 18 цагийн үед чихэр авахаар гэрийнхээ ойролцоох дэлгүүр рүү яваад ирэхгүй удсан учир аав ээж  нь хайсаар ойролцоох жалганаас ухаангүй шахуу байхад нь олжээ. Охиныг хүчирхийлсэн байсан бөгөөд цочролд орсон тэрбээр ямар зүс царайтай хүн хүчирхийлснийг  хэлэх чадваргүй байгаа гэнэ. Эрүүгийн цагдаагийн газрын  II  хэлтсийнхэн, Баянзүрх дүүргийн цагдаагийнхантай хамтарч шуурхай шалгасаар гэмт хэрэгтнийг найман цагийн дараа илрүүллээ. Гэмт хэргийг өмнө нь ял эдэлж байсан Т гэгч үйлдсэн болохыг нотлох баримтаар тогтоон эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.  Хүчингийн хэрэг хаврын улиралд нэмэгддэг учир иргэд бага насны охидоо харгалзах хүнгүй явуулахгүй  байхыг цагдаагийн газраас анхааруулж байна.

Х.Хангал

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-03-28 127.0.0.1

Oroo ni orson buhad muu hulgaichiig banzand huleed shaalguul

Avatar

Зочин 2010-03-28 127.0.0.1

ter buzar novshiig taigan bolgoiim buzruud zasardaggvi yum gene lee

Avatar

tas ogtol 2010-03-28 127.0.0.1

tiim aimshigtai zuil hiisen nugeltniig b***g n tas ogtoldog baih heregtei Ene bol hamgiin zuv shiitgel ternees bish tuuniig shorond horiod zasarna gel yagaad ch baihgui Gehdee horih shiitgel medeej bailgui yahav Dor hayaj 20 jil uguh heregtei Bas ter heneggui zalhuu n dendsen aav eejiig shiitgeh heregtei Er n iim aimshigtai nugel hiij baigaa nuhduudees gants negiig n b***g n ogtolj baigaa bichleg hiij internet deer tavij busdad n uzuuleh heregtei

Avatar

зочин 2010-03-28 127.0.0.1

тиймэрхүү балиар хүмүүсийг зүгээр дахиж тийм зүйл хийж чадахааргүй хэзээ ч таашаал гэдэг зүйлийг мэдэрхээргүй болгох хэрэгтэй тэрнээс биш
алаад ямарч ашиггүй харин ч жаргалтайгаар үхэх байх да хориод ч ямарч ашиггүй гарч ирээд дахиад л ямар сурсан занг нь сураар боож болох биш зүгээр нөгөөдөхтэй нь хариуцлага тооцох хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж