Таван настай охиныг хүчирхийлсэн гэмт хэрэгтнийг илрүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.03.28-нд нийтлэгдсэн

Таван настай охиныг хүчирхийлсэн гэмт хэрэгтнийг илрүүллээ

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд таван настай охиныг хүчирхийлсэн аймшигт хэрэг өнгөрөгч пүрэв гаригт гарчээ. Охин 18 цагийн үед чихэр авахаар гэрийнхээ ойролцоох дэлгүүр рүү яваад ирэхгүй удсан учир аав ээж  нь хайсаар ойролцоох жалганаас ухаангүй шахуу байхад нь олжээ. Охиныг хүчирхийлсэн байсан бөгөөд цочролд орсон тэрбээр ямар зүс царайтай хүн хүчирхийлснийг  хэлэх чадваргүй байгаа гэнэ. Эрүүгийн цагдаагийн газрын  II  хэлтсийнхэн, Баянзүрх дүүргийн цагдаагийнхантай хамтарч шуурхай шалгасаар гэмт хэрэгтнийг найман цагийн дараа илрүүллээ. Гэмт хэргийг өмнө нь ял эдэлж байсан Т гэгч үйлдсэн болохыг нотлох баримтаар тогтоон эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.  Хүчингийн хэрэг хаврын улиралд нэмэгддэг учир иргэд бага насны охидоо харгалзах хүнгүй явуулахгүй  байхыг цагдаагийн газраас анхааруулж байна.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж