
Тэд Н.Энхбаярын намын их хуралд зориулан хийсэн мэдэгдэлийг маш хариуцлагагүй үйлдэл болсон талаар энэ үеэр онцоллоо. Түүний энэхүү үйлдэл нь түүхийн болоод ёс суртахууны алдаа гаргасан байна гэв. Монгол Ардын нам гэх нэрийг Хятадад хамаатуулан тайлбарласан нь хүмүүсийн сэтгэл санаанд нөлөөлөх гэсэн башир арга хэмээн шүүмжилж намын гишүүний амнаас ийм үг гарах учиргүй. Түүнчлэн Н.Энхбаяр намын нэр солих асуудлыг өөрөө ярьж байсан, тухайлбал “Монгол Ардын хөгжлийн нам” гэх санааг ч дэвшүүлж байсан гэнэ. Иймд түүнд намын гишүүнийх нь хувьд хариуцлага тооцох шаардлагатай хэмээн мэдэгдлээ.
Б.Мандах