Гэгээн Музагийн эздээр хэн, хэн тодров? | News.MN

Гэгээн Музагийн эздээр хэн, хэн тодров?

Хуучирсан мэдээ: 2010.03.28-нд нийтлэгдсэн

Гэгээн Музагийн эздээр хэн, хэн тодров?

Өчигдөр 19 цагт Улсын Драмын Эрдмийн Театрт өнгөрсөн оны драмын шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн Муза“ наадам ёслол төгөлдөр боллоо. Долоо дахь жилдээ зохиогдсон “Гэгээн Муза” наадам драмын болон хөгжимт жүжгийн гэсэн хоёр төрлөөр шилдгүүдийг нэрлэв.

I Драмын төрөлд:

"Эхнэрээ зээлээч" /УДЭТеатр/
"Харамсалтай нь хайртай" /Өвөрхангай аймгийн ХЖТеатр/
"Харамсалтай нь хайртай" /"Өнгөт инээд" хамтлаг/
"Надтай яриач ээж ээ" /Баянхонгор аймгийн ХЖТеатр/
"Аянгын бороо" /Х-түц хамтлаг/
"Би эр хүнд хайртай" /"Хувьсал" продакшн/ гэсэн зургаан бүтээл нэр дэвшсэн.

Оны шилдэг жүжгийн зохиолчийн номинацид

Зохиолч Х.Наранжаргалын "Харамсалтай нь хайртай" жүжиг
Ч.Ганхуягийн "Эхнэрээ зээлээч" жүжиг
Х.Бат-Өлзийгийн "Надтай яриач ээжээ" жүжиг
С.Жаргалсайханы "Би эр хүнд хайртай" жүжиг тус бүр нэр дэвшсэнээс Х.Наранжаргал "Харамсалтай нь хайртай" жүжгийн зохиолоороо “Гэгээн Муза”-гийн эзэн боллоо. Америкт яваа ээжийгээ төлөөлөн зохиолч эмэгтэйн хүү нь шагналыг гардан авсан юм. Тэрбээр ээжийнхээ өмнөөс шагнал гардан авахдаа “Харамсалтай нь хайртай” жүжиг анх “Хоосон хөргөгч” нэртэй байсан тухай болон гэртээ лууван идэж байсан охиноос нь санаа аван зохиосон тухай бяцхан түүх ярилаа.  

Оны шилдэг жүжгийн найруулагчаар

Найруулагч Ч.Найдандоржийн "Аянгын бороо" жүжиг
Б.Баатарын "Эхнэрээ зээлээч" жүжиг
Н.Наранбаатарын "Би эр хүнд хайртай" гэсэн гурван бүтээл нэр дэвшсэнээс найруулагч Ч.Найдандорж "Аянгын бороо" жүжгээрээ “Гэгээн Муза”-гийн шагналтнаар тодров. Түүний шагналыг тайзнаа Ардын Жүжигчин Ц.Төмөрбаатар гуай гардуулсан. Оны шилдэг жүжгийн найруулагч Ч.Найдандорж “Өөрийгөө ирлэх, мөн өөрийгөө энэ урлагийн хаахна яваагаа мэдрэх, мэдэх, дараа шинэ юм хийх итгэлийг өгдөг энэ сайхан наадам долоо дахь жилдээ тохиож байгаад би маш их баяртай байна” гэж хэллээ.

Оны шилдэг тайзны зураач номинацид

Н.Болор-Эрдэнэ "Аянгын бороо",
О.Баярмагнай "Харамсалтай нь хайртай",
Ж.Болортүвшин "Эхнэрээ зээлээч"
Т.Ганхуяг "Би эр хүнд хайртай" жүжгүүд өрсөлдсөнөөс “Аянгын бороо” жүжгийн тайзны зураачаар ажилласан залуу зураач Н.Болор-Эрдэнэ Муза өвөртлөн гэртээ харьсан.

Оны шилдэг эрэгтэй гол дүр номинацид

Г.Золбоот "Харамсалтай нь хайртай" жүжгийн Төмөр,
Ц.Төмөрбаатар "Аянгын бороо" жүжгийн Жоу Фү Юан,
Г.Мягмарнаран "Эхнэрээ зээлээч" жүжгийн Амбаа,
Г.Эрхэмбаяр "Эхнэрээ зээлээч" жүжгийн Ганаагийн дүрээр тус, тус дэвшсэнээс Ц.Төмөрбаатар “Гэгээн Муза”-гийн хамгийн нэр хүндтэй шагналын эзэн боллоо.

Дугтуйг задлахаас өмнө дээрх дөрвөн нэр дэвшигчтэй хамтран тоглосон эмэгтэй жүжигчид тайзан дээр гарч ирэн өөр, өөрсдийн партнеруудаа “рекламдсан” юм. Тайз, дэлгэцийн цөөнгүй бүтээл дээр АЖ Ц.Төмөрбаатартай хамтран дүр бүтээсэн жүжигчин И.Одончимэг түүний талаар “Төмөрбаатар ах бол асаж байгаа гал. Зарим хүмүүст халтай санагддаг байж болно. Харин надад хамгийн дулаахан, илчтэй тийм л гал. Бид хоёрын хамтын бүтээлүүд дандаа сайхан үр дагавар авчирдаг. Би Төмөрөө ахын зүгээр нэг хамтран тоглогч биш, би түүний бишрэн шүтэгч нь” гэж хэлж байлаа.

Оны шилдэг эмэгтэй гол дүрд

И.Одончимэг “Аянгын бороо”,
С.Өлзийхүү “Харамсалтай нь хайртай”,
Н.Ариунаа "Харамсалтай нь хайртай",
Т.Хулан "Эхнэрээ зээлээч",
Д.Долгорсүрэн "Надтай яриач ээжээ",
У.Уранчимэг "Би эр хүнд хайртай",
Ж.Оюундарь "Би эр хүнд хайртай" зэрэг бүтээлүүдээрээ өрсөлдсөн. Нэг номинацид хамгийн олон хүн нэр дэвшсэн нь шилдэг эмэгтэй гол дүр байлаа. Энэ ширүүхэн өрсөлдөөнд жүжигчин И.Одончимэг тэргүүлж, “Гэгээн Муза” наадмын хамгийн эрхэм шагналтны нэг боллоо. Ингээд “Аянгын бороо” жүжиг шилдэг найруулагч, шилдэг эрэгтэй гол дүр, шилдэг эмэгтэй гол дүр гэх энэ наадмын хамгийн том гурван шагналыг авч чадсан.

Оны шилдэг эрэгтэй туслах дүрийн номинацид

Л.Баттулга "Аянгын бороо" жүжгийн Луй Гүгийн дүрээр
Т.Бархүү "Аянгын бороо" жүжгийн Жоу Пиний дүрээр
Г.Мягмарнаран "Харамсалтай нь хайртай" жүжгийн Ганбатын дүрээр тус бүр нэр дэвшсэнээс АЖ Г.Мягмарнаран Музагийн алтан баримлын эзэн болсон. Тэрбээр энэ нэр хүндтэй шагналаа найруулагч Мөнхдоржоос өвдөг сөгдөн ихэд хүндэтгэлтэйгээр гардан авсан. Найруулагч Мөнхдорж “Жижиг дүр гэж байдаггүй, харин жижигхээн жүжигчин л гэж байдаг” гэсэн үнэн үгийг хэлж байлаа.
Музагийн эзэн болсон тэрбээр “Ёстой санаандгүй юм боллоо. Ямар аймаар, бас ямар гоё юм бэ” гэж хэлэн цомоо дахин, дахин үнсэж байв.

Оны шилдэг эмэгтэй туслах дүрд

Г.Нарансолонго "Аянгын бороо" жүжгийн Си Фанигийн дүрээр
С.Сарантуяа "Аянгын бороо" жүжгийн Ши Пиний дүрээр
Т.Хулан "Харамсалтай нь хайртай" жүжгийн Мөрөнгийн дүрээр
А.Номинчимэг "Харамсалтай нь хайртай" жүжгийн Мөрөнгийн дүрээр
Ц.Баясгалан "Эхнэрээ зээлээч" жүжгийн Жавзангийн дүрээр тус, тус нэр дэвшсэн. Харин алтан баримлын эзнээр жүжигчин С.Сарантуяа тодорлоо. “Уран бүтээлч бид нар чинь дандаа сайхан зохиол, сайхан дүрээр өлсөж явдаг юм шүү. Энэ алдартай жүжгийг тавьсан найруулагчдаа, хамтран тоглосон бүх жүжигчиддээ баярлалаа” гэж баярласан сэтгэлээ илэрхийлж байв.

II Хөгжимт жүжгийн төрөлд

"Парисын дарь эхийн сүм" /УДЭТеатр/
"Шар тэнгисийн тарчлаан" /УДЭТ/
"Бодончир сэцэн" /Говьсүмбэр аймгийн "Боржингон" театр/ гэсэн гурван бүтээл нэр дэвшсэн.

Оны шилдэг жүжгийн зохиолч номинацид

Б.Галаарид "Шар тэнгисийн тарчлаан",
Д.Төрбат "Бодончир сэцэн" жүжгээрээ тус, тус нэр дэвшсэнээс “Гэгээн Муза”-гийн эзнээр Б.Галаарид тодров. Түүний шагналыг Ардын уран зохиолч Т.Галсан гардуулахдаа “Га ах нь Га дүүдээ шагнал гардуулж байгаа нь сайхан хэрэг” хэмээн хэлсэн юм.

Оны шилдэг жүжгийн найруулагчаар

Н.Наранбаатар "Парисын дарь эхийн сүм",
Б.Мөнхдорж "Шар тэнгисийн тарчлаан" жүжгүүдээрээ тус, тус өрсөлдөж, Б.Мөнхдорж  Музагийн эзэн боллоо.

Оны шилдэг тайзны зураач номинацид

Т.Ганхуяг "Парисын дарь эхийн сүм" жүжгээр
Т.Аянга "Шар тэнгисийн тарчлаан" жүжгээр нэр дэвшсэнээс Т.Аянга Музагийн эзэн болсон.  

Оны шилдэг хөгжмийн зохиолчоор

С.Гантөр "Парисын дарь эхийн сүм" жүжгээр
Б.Мөнхболд "Шар тэнгисийн тарчлаан" жүжгээр
Дашням "Бодончир сэцэн" жүжгээр өрсөлдсөнөөс Төрийн шагналт хөгжмийн зохиолч Бирваагийн хүү мөн төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд шагналын эзэн боллоо. Энэ хүндтэй шагналыг нэрт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай гардуулахдаа “Төрийн шагналт хөгжмийн зохиолч Бирваа бол миний багш. Харин түүний хүү төрийн шагналт хөгжмийн зохиолч Мөнхболд бол миний шавь юм” гэж хэлж байлаа.

Оны шилдэг эрэгтэй гол дүрийн номинацид

Г.Эрхэмбаяр "Парисын дарь эхийн сүм" жүжгийн Квазимодын дүрээр
С.Болд-Эрдэнэ "Парисын дарь эхийн сүм" жүжгийн Квазимодын дүрээр
П.Цэрэндагва "Парисын дарь эхийн сүм" жүжгийн Фролло хамбын дүрээр
Г.Эрдэнэбилэг "Парисын дарь эхийн сүм" жүжгийн Фролло хамбын дүрээр
Г.Амгаланбаатар "Парисын дарь эхийн сүм" жүжгийн Фебийн дүрээр тус, тус өрсөлдсөнөөс Музагийн эзнээр АЖ П.Цэрэндагва тодорч, сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Давагдоржоос шагналаа хүндэтгэлтэйгээр гардан авлаа.
П.Цэрэндагва гуай “Энэ шагнал надад их үнэ цэнэтэй ирлээ. Монгол түмэндээ омогшил бардамналыг өгч байдаг эрхэм дүүгийн гараас авсандаа маш ихээр баярлаж байна. Ижий бурхныгаа дэргэд минь байхад хийсэн сүүлийн ажил минь энэ жүжиг байлаа” гэж хоолой зангируулан сэтгэлийн үгсээ хэлсэн юм.  

Оны шилдэг эмэгтэй гол дүрийн номинацид

Г.Отгонцэцэг "Парисын дарь эхийн сүм" жүжгийн Эсмеральда,
У.Уранчимэг "Парисын дарь эхийн сүм" жүжгийн Эсмеральда,
Ц.Баясгалан "Шар тэнгисийн тарчлаан" жүжгийн Сарнай,
Д.Буянтогтох "Бодончир сэцэн" жүжгийн Алунгоо эхийн дүрээр тус, тус өрсөлдсөн. Наадмын бас нэгэн хүндтэй энэхүү шагналын эзнээр УГЖ У.Уранчимэг тодорлоо.

Оны шилдэг эмэгтэй туслах дүрд

Б.Нармандах "Парисын дарь эхийн сүм" жүжгийн Гудулын дүрээр
Б.Эрдэнэцэцэг "Парисын дарь эхийн сүм" жүжгийн Гудулын дүрээр
Г.Урнаа "Шар тэнгисийн тарчлаан" жүжгийн Удган модны дүрээр тус, тус нэр дэвшсэнээс жүжигчин Г.Урнаа энэ номинацийн шагналтан боллоо.

Ж.Индра

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

nereer yahnevdee 2010-03-28 127.0.0.1

за сайхан нь л наадам болдог нь жилээс жилд харагдаж байнахарин шууд нэвтрүүлэг явуулсан ТВ5ийн хөтлөгчид мөнч ядуухан мэдлэг чадвараа харууллаа дааЯдахнаа тэд ОСКАРын шагналын нэвтрүүлэг үздэггүй юм байх дааТэр Сувд өөрийнхөө гоёлын далан долоог ярих нь ямар зохимжгүй байгааг нэг хараарайХүнийг бас нэр хүнд нас хүйсээр нь ялгаатай байх хэрэгтэй шүү дээОлон нэр төрлөөр шагнал өгч байгаа нь ёстой хавтгайруулна тэгээд шагналынхаа нэр хүндийг унагаж байгааг бас анхааруулъяа

Avatar

Zochin 2010-03-28 127.0.0.1

Nairuulagch Naidandorjiin shagnalyg Gantomor guia ogson sh de setguulchee anhaaaraltai bicheechee

Avatar

Zochin 2010-03-28 127.0.0.1

Çààâàë õºãæèìò æ¿æãèéí ãýæ òóñàä íâ øàëãàðóóëàõ ¸ñòîé áàéñàí þìóó Íýã ë îëîí øèëäýã æ¿æèã÷èä áîë÷èõîîä øàãíàëàà òàðààãààä áàéãàà þì øèã ñýòãýãäýë òºð뺺 Åðººñºº ýíý îíû Øèëäýã ýìýãòýé æ¿æèã÷èí Îäîí÷èìýã ýðýãòýÉ íü Òºìºðûººòºð áàéõàä áîëîî þì áèø ¿¿ Þóí äóóëàëò æ¿æãèéí øèëäýã ÷ ãýõ øèã

Avatar

mgl 2010-03-28 127.0.0.1

dagwadorj odoo yu we zailaasai shut up moodoo fuck you are shutter bitch oilgood unshaarai

Avatar

kl 2010-03-28 127.0.0.1

ta nar bolioch ee icheech ichij amidaraach ee ter sarantaya subd nar bolimoor yum oorsdoo zhiogood oorsdoo hamag shagnalaa abhaa bolimoor yum daa Ter mayagmar naran urnaa tserendavag sarantaya gesen hogshin burhiud bolioch ee ta nar shagnal awaagui bish awsan мугж аж hurtel awchihaad jil blgon shagnalaa oorsdoo awah yum zaigaa tabij ogoochee huuchin setgelgeeneesee salaachee suwd awhai ta bolimoor yum shine zaluu uran buteelchdee demjeechee

Avatar

Guest 2010-03-28 127.0.0.1

Мэдээж нэр дэвшсэн бүх жүжиг зохиолыг үзсэн байж хүн дүгнэлт хийх хэрэгтэй шүү дээ бүгд сайхан жүжиг болсон байсан монголын драмын урлаг ийм их хөгжиж байгаад үнэхээр их баяр хүргэмээр байна

Avatar

Guest 2010-03-28 127.0.0.1

Харин шүүгчдийн хувьд буюу шүүж шалгарсан хүмүүс үнэхээр нүдээ олсон байсан Монголын бүх уран бүтээлчдийг урлагийн Янжинлхам бурхан үргэлж ивээж байх болтугай

Avatar

Guest 2010-03-28 127.0.0.1

Харин шүүгчдийн хувьд буюу шүүж шалгарсан хүмүүс үнэхээр нүдээ олсон байсан Монголын бүх уран бүтээлчдийг урлагийн Янжинлхам бурхан үргэлж ивээж байх болтугай

Avatar

Guest 2010-03-28 127.0.0.1

Гэгээн Муза наадам маш ёслол төгөлдөр болж өнгөрсөн л дөө Гэхдээ Наадмыг хөтлөхдөө хэтэрхий их чөлөөт хэв маягтай болгочихсон ч юм шиг Монгол бүх алдарт шилдэг уран бүтээлчдийг тодруулах гэж шагнах гэж уран бүтээлийг нь үнэлэх гэж байж хэтэрхий тоглоом наадгай хэв маягаар хөтлөчихсөн юм шиг санагдсан Гэхдээ маш гоё болж өнгөрсөн

Avatar

baatar 2010-03-28 127.0.0.1

ene jiliin naadam urid jilvvdees hamaagvi sain bolson zohion baiguulsan bas nairuulsan hvmvvst talarhal ilerhiilii

Avatar

zulaa 2010-03-28 127.0.0.1

nudee olson zuv humuusee sgagnasan ba amjilt

Avatar

TASHKENT 2010-03-28 127.0.0.1

Урнаа Шар тэнгисийн тарчлаан жүжгийн Удган модны дүрээр тус тус нэр дэвшсэнээс жүжигчин Г Урнаа энэ номинацийн шагналтан боллоо
AMJILT HUSEE

Avatar

Bayar hurgee! 2010-03-28 127.0.0.1

ГУрнаа Шар тэнгисийн тарчлаан жүжгийн Удган модны дүрээр тус тус нэр дэвшсэнээс жүжигчин ГУрнаа энэ номинацийн шагналтан боллоо Bayar HURGEE AMJILT HUSEN EROOE

Avatar

Зочин 2010-03-28 127.0.0.1

si fan ch geh shig hyataduudiin amidral manid ih sonin boljee

Avatar

aagii 2010-03-28 127.0.0.1

Hen chadna ter awna shdee anduud buh jujgiig ni yadaj uzsen yumuuuu yag nad shig

Avatar

bi 2010-03-28 127.0.0.1

Odonchimeg saihan ch huuhen sain ch jujigchin shuu Chadvargui bas urlagiin medremjgui humuus b** ataarh Odonchimegtee amjilt husie

Avatar

Bair hymd zarna 2010-03-28 127.0.0.1

13-r horoolold Altan-Orgoo tsogtsolbort 49m2 buhii shine hun oroogui ul hodlohiin gerchilgee n garsan bairiig hymd zarna utas 55158198

Avatar

zochin 2010-03-28 127.0.0.1

Odonchimeg gedeg y****n odoo boliod uguuchdandaa bugsuu zaraad hol yavangyi shde

Avatar

mr ha ha 2010-03-28 127.0.0.1

Ene naadam ovoo bolood bh shig bsiin gedhee odoo utganii aldagdaa bh shig bnaa

Avatar

China 2010-03-28 127.0.0.1

China diilev

Avatar

Bair hymd zarna 2010-03-28 127.0.0.1

13-r horoolold Altan-Orgoo tsogtsolbort 49m2 buhii shine hun oroogui ul hodlohiin gerchilgee n garsan bairiig hymd zarna utas 55158198

Avatar

Зочин 2010-03-28 127.0.0.1

Хар Урнаагаас өөр шагначих хүн олдсонгүй юу Жилийн жилд арзайсан хар юм гараад ирэх юм

Avatar

зочин 2010-03-28 127.0.0.1

Хөгжимт жүжгийн төрлийн оны шилдэг тайзны зураач СТА ТГанхуяг болж Музагийн эзэн болсон ш дээ Юун ТАянга вэ тэр биш

Avatar

зочин 2010-03-28 127.0.0.1

Хөгжимт жүжгийн төрлийн оны шилдэг тайзны зураач СТА ТГанхуяг болж Музагийн эзэн болсон ш дээ Юун ТАянга вэ тэр биш

Avatar

zochin 2010-03-28 127.0.0.1

huue chi boditoi medeelel taviachee zarim ni hudlaa bna shd nevtruulgee uuruu uzsen yumuu

Avatar

Зочин 2010-03-28 127.0.0.1

bugdeed n bayar hurgey ted nariin ulaan hibsen deer abahuulsan zurgiig site-daa tabibal sain bn yu yu umssuniig n uzmeer bn ih sonirholtoi bn heheh gehdee oilgosongui heden shagnal bga yum be shildeg emegtei gol dur odonchimeg bolchihoogui yumuu urnaa dahiad shildeg emegtei gol dur yumuu

Avatar

Зочин 2010-03-28 127.0.0.1

uridchilaad zarlachihsan bdag yum bn le dahin bichlegiig n gargawal tserendagwa guian shagnal awahaas omno helj bsn ugiig n sain anzaaraarai awna gedgee ali hediin medej bsn bn le

Avatar

bebi 2010-03-28 127.0.0.1

beebiin

Avatar

Bair hymd zarna 2010-03-28 127.0.0.1

13-r horoolold Altan-Orgoo tsogtsolbort 49m2 buhii shine hun oroogui ul hodlohiin gerchilgee n garsan bairiig hymd zarna utas 55158198

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж