
Өнөөдөр Төрийн ордонд үргэлжилж буй МАХН-ын ХХVI Их хуралд оролцож буй төлөөлөгчдийн дундаас олон сонирхолтой хүмүүсийг олж харж болохоор байна. Тухайлбал, Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Н.Энхбаяр, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзориг, УИХ-ын гишүүн асан Н.Болормаа, МАХН-ын дарга асан Б.Даш-Ендон нараас гадна “Чингис хаан” хамтлагийн ахлагч, гавьяат жүжигчин Г.Жаргалсайхан Их хуралд хүрэлцэн иржээ. Тэрбээр тас хар өнгийн костюмаар гангарсан байх бөгөөд Их хурал болж буй танхимын тайзан дээр дарга нарын ард хурал завсарлатал “чимэг” болон суув. Түүнтэй хамт МАХН-д элссэн гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Ж.Дашдондог нар харагдахгүй байхыг бодоход намын гишүүнийхээ батлахыг гардаад сар ч хүрээгүй байгаа “буржгар” Жагаа одуудын дундаас намын гишүүнийхээ үүргийг хамгийн идэвхитэй хашиж байгаа нь бололтой.
Г.Дарь