
Billboard-ын хитийн жагсаалтыг Америкийн залуу кантри дуучин эмэгтэй Тейлор Свифт тэргүүлж байна. Nielsen SoundScan компанийн мэдээгээр "Speak Now" гэсэн шинэ цомог нь худалдаанд гарсан эхний долоо хоногтоо нэг сая 47 мянган ширхгээр зарагдан сүүлийн таван жилийн дээд амжилтыг тогтоожээ. Рэпер 50 Cent-ийн "The Massacre" цомог 2005 оны гуравдугаар сард зарагдахдаа эхний долоо хоногт нэг сая 141 мянган хувиар таран дээд амжилтыг тогтоож байлаа.
Nielsen SoundScan компани 1991 оноос Billboard-ын худалдааны хит парадын тоог гаргаж байгаа юм. Түүний тооцоогоор 16 хөгжмийн цомог нэг саяас дээш хувиар зарагдсан байлаа. "N Sync хамтлагийн "No Strings Attached" цомог 2000 онд эхний долоо хоногтоо хоёр сая 416 мянган хувиар зарагдсан нь энэ жагсаалтын хамгийн дээд үзүүлэлт юм.
Тейлор Свифтийн өмнөх "Fearless" цомог хоёр жилийн өмнө Billboard чартын оргилд 592 мянган хувиар зарагдсан учир жагсаалтыг 11 долоо хоногийн турш тэргүүлж байлаа.