
Уг киноны гол дүрийг бүтээгч Том Круз өнгөрсөн сард шинэ киноны сэдвээс ярьсан байлаа. Түүний хэлснээр баатар нь Дубайн Бурж-Калиф цамхгийн ханаар авирах ёстой байсан юм. Жүжигчинг энэ хэсэгт тоглож байхад нь хийсэн бичлэг интернэтэд тавигдсан байлаа.
Бурж-Халиф дэлхийн хамгийн өндөр байшин ба 828 метрийн өндөртэй. Дээд хэсгийн цонхоор буулгасан нарийн төмөр утсанд Томыг бэхэлсэн байсан ба зураг авалтыг нисдэг тэрэгнээс хийжээ.
Том Крузын хамт шинэ кинонд Винг Рэймз, Жереми Реннер, Саймон Пегг ба Владимир Машков нар тоглож байна. Кино ирэх жилийн арванхоёрдугаар сарын дундуур прокатад гарах ажээ.