Хуучирсан мэдээ: 2010.11.04-нд нийтлэгдсэн

Орчин үеийн донтнууд

Орчин үеийн амьдралын хэмнэл хүнээс оюун санааны болон бие махбодийн маш их  эрч хүч шаарддаг. Учир нь өдөр тутмын стресс, бухимдал нь хүмүүсийг айдас хийрхэлд автуулж  байна. Бидний амьдралын нэг хэсэг болоод буй  дээрх айдас гээч зүйл  20 –р зуун эхэн үед огт байдаггүй байжээ. Орчин үеийн хүмүүсийн  нийтлэг айдас нь  orthorexia буюу хоолны айдас, workaholism буюу ажлын хэнээ тусах, Плешкиний синдром буюу сэтгэхүйн эмгэг юм.
Плешкиний синдром Оросын зохиолч Николай Гоголийн “ Амьгүй албат” хэмээх сонгодог зохиолд тодорхой дүрслэгдсэн юм. Зохиолд хуучин сонин, тавилга, хувцас  хураахын дон туссан хүмүүсийн тухай өгүүлдэг. Орчин үед ч ийм зүйл үргэлжилсээр.  Хүмүүс эвдэрсэн цахилгаан хэрэгслээ хаяж чадахгүй хадгалдаг хэвээрээ.
Плюшкиний синдромтой  эмэгтэйчүүд юу ч хаядаггүй бөгөөд хэзээ нэгэн цагт хэрэг болно гэж хадгалсаар байдаг. Ийм бүсгүйн шүүгээ огт өмсдөггүй хуучин хувцас, гоо сайхны бүтээгдэхүүнээр хөглөрч байдаг. Сэтгэлзүйчид хог цуглуулах дуртай ийм араншинтай хүнийг  сэтгэхүйн түгшүүртэй нөхцөл байдалд орсон гэж үздэг. Уг синдром нь айдастай холбоотой бол сэтгэхүйн эмгэг болох нь бий.
Workaholism  бол орчин үеийн амьдралын бас нэг айдас юм. Workaholism гэдэг үгийг анх америкын сэтгэл судлаач Вейн Оутес хэрэглэсэн бөгөөд "ажил" "alcoholism" гэсэн үгнүүдийн нийлбэр аж.
Workaholic –ууд амрахыг мэддэггүй өдөр шөнөгүй ажиллана. Ийм хүн ажлаа гэр бүл, хувийн амьдралаасаа дээгүүр тавьдаг. Ажил хийх дур нь шаргуу ажиллаж, мөнгө олохоос өөр зүйл юм. Workaholic-т ямар ч зорилго байхгүй.  Түүнд ажлын үр дүн биш, ажил хийх нь л чухал. Ажил нь түүний хувьд бүх юм нь болж, нийгмийн элдэв асуудлаас хол байхад тус болно.
Orthorexia  бол хоолноос айх айдас бөгөөд ийм хүн маш цамаан, барагтай хоолыг иддэггүй. Энэ нь нэг төрлийн дон аж.  Ийм эмэгтэйчүүд зөв хооллолтын нарийн дэглэм баримталдаг. Тэднийг  үдэшлэгт уригдвал  хоолонд гараа ч хүргэхгүй,  аягүй бол экологийн цэвэр ус, эрүүл хоолоо авчирч ч мэднэ.
Шведийн сэтгэл судлаачид энэ айдас нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилдаг хүний тархийг угаасан  эрүүл зөв хооллолтын элдэв рекламтай холбоотой гэж үзжээ.
Хүмүүсийн хамгийн их донтдог өөр нэг зүйл нь мөрийтэй тоглоом. Мөрийтэй тоглоом хөгжихийн хэрээр  дэлхий нийтийг хамарсан аймшигтай донтолт  бий болоод байна.  АНУ- д гэхэд мөрийтэй тоглоомонд  донтсон  30 сая хүн  байдаг гэсэн тоо гарчээ.  
Айдас дагуулж буй өөр нэг зүйл нь интернэт. Компьютер тоглоомонд хүүхдүүд ихээр  донтож байгаа нь эцэг эхчүүдийн санааг зовоож байгаа юм.
Гар утаснаас салахгүй байнга мессеж бичих нь донтолтын өөр нэг хэлбэр гэнэ. Хором бүр мессежээ шалган, өдөржин шөнөжин мессеж бичдэг хүмүүс байдаг. Сэтгэл зүйчид үүнийг  бусдад хэрэгтэй байх  гэсэн хүний хэрэгцээтэй холбон тайлбарлаж байна.  Тиймээс хүн мессеж хүлээн авахдаа өөрийгөө бусдад хэрэгтэй хүн гэдгээ мэдэрдэг аж.
Телевизэд донтох нь ховор тохиолдол биш гэнэ.  Гэртээ ирсэн даруйдаа телевизээ асааж, орондоо ортлоо  үздэг “өвчтөнүүд” айл болгонд бий.  Ийм хүмүүс нэг өдөр телевиз үзэхгүй бол сэтгэл гутралд орж, хийх юмаа олж яддаг байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж