
“Evergreen” гулгадаг загварын гар утас нь нүүрэн талдаа QWERTY товчлууртайгаас гадна ердийн загварыг ашигласан байх юм. Түүнчлэн 2,4 инч дэлгэц, 2,0 мегапикселийн камертай байна.
Дахин боловсруулсан цааснаас түүний эх биеийн 70 хувь бүрэлдэх бөгөөд түүнийг дахин боловсруулж болно. Үйлдвэрлэгч Evergreen-ий хамт түүнийг хэрэглэх заавартай дискийг цуг гаргажээ.
Аппаратыг арваннэгдүгээр сараас эхлэн 30 ам.доллараар, хоёр жилийн сүлжээ ашиглах гэрээний хамт худалдах юм байна.