“Цахилгаан” тээвэр компани 500 гаруй сая төгрөгийн өрөнд “унажээ”

Хуучирсан мэдээ: 2010.03.28-нд нийтлэгдсэн

“Цахилгаан” тээвэр компани 500 гаруй сая төгрөгийн өрөнд “унажээ”

“Цахилгаан тээвэ”р компанийнхан ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлж чадахаа байж, эдүгээ 500 гаруй сая төгрөгийн өрөнд унажээ. Хэдийгээр монгол инженерүүдийнхээ бүтээсэн троллейбусыг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлж, эдийн засгийн хэмнэлт гаргахыг чармайж байгаа ч шугамын давхардал хийгээд үйлчилгээний хөлснөөсөө болж, алдагдал хүлээхэд хүрсэн байна. Тус компани зардлаа нөхье гэвэл тасалбарынхаа үнийг 400 төгрөг болгож, одоогийнхоос хоёр дахин өсгөх ёстой. Гэвч  том оврын автобус компаниудын үйлчилгээний үнэ 300 төгрөг тул 200 төгрөгийг зорчигчдоос хураадаг байна. Тиймээс “Цахилгаан тээвэр” компанийн удирдлагууд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяраас нийтийн тээвэр дэх шугамын давхардлыг багасгахад анхаарахыг хүссэн байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж