Грект болсон халдлага Ал-Каидатай холбоогүй

Хуучирсан мэдээ: 2010.11.04-нд нийтлэгдсэн

Грект болсон халдлага Ал-Каидатай холбоогүй

Грект байгаа элчин сайдын яамд болон Европын эрх баригчдад хаягласан илгээмжид тэсрэх бөмбөг хийсэн тохиолдол хэд хэд гараад байна. Харин Грекийн Засгийн газар үүнийг Ал-Каидатай ямар нэг байдлаар холбоогүй хэмээн мэдэгджээ. Цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч, хурандаа Тхнассис Коккалакис эдгээр халдлагыг дотоодын террористууд үйлдэж байгаа гэв. Үүнээс болж тус улсад агаарын замаар илгээмж явуулахыг түр хугацаагаар зогсоогоод байгаа юм.

Мягмар гаригт Германы канцлер Ангела Меркель, Италийн Ерөнхий сайд Сильвио Берлусконид хаягласан илгээмжээс тэсрэг бөмбөг олсон билээ. Цагдаа нар илгээмжүүдийг хаягласан эзэнд нь хүрэхээс өмнө илрүүлж, тусгай хяналтын дор дэлбэлсэн байна. Европын эрх баригчдын хэлснээр хоёр илгээмж хоёул Грекийн Афин хотоос ирсэн байжээ.

Түүнчлэн Афины нисэх буудлаас мөн хоёр илгээмж олсон бол тус хотод байрлах гадаад орнуудын элчин сайдын яамдад хаягласан есөн илгээмж, Европын холбооны хууль сахиулах төв Европод болон Люксембургт байрладаг Европын Шударга шүүхт хаягласан тэсрэх бөмбөгнүүд олдсон байна.

Цагдаа нар илгээмжүүдийн ихэнхийг аюулгүй болгосон ч Мексикийн элчин сайдын яаманд хаягласан илгээмж нэг хүний гар дээр дэлбэрч, гэмтээсэн байна. Эдгээр халдлагад холбоотой хоёр хүнийг баривчилсан байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж