Хорих ангиудын ус бохирдолтой байжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.04-нд нийтлэгдсэн

Хорих ангиудын ус бохирдолтой байжээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Прокурорын газартай хамтран Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих ангиудын ахуйн нөхцөлд шалгалт хийжээ. Шалгалтаар байрны цэвэрлэгээ, үйлчилгээ хангалтгүй, тогооч нар нь үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, ажлын хувцасгүй, хүнс хадгалах агуулах нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй зэрэг дутагдал зөрчил илэрсэн байна. Түүнчлэн цэвэрлэгээний материал, халдваргүйжүүлэх бодисын нөөцгүй, ундны ус нь 25 хувийн нянгийн бохирдолтой гарсан байна. Тиймээс дээрх зөрчлийг арилгуулахаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас  ШШГЕГ-ын харьяа 401, 421, 429, 407, 411 дүгээр хорих ангид хугацаатай үүрэг өгчээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж