Эрүүл мэндэд хортой зуршлууд

Хуучирсан мэдээ: 2010.03.28-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндэд хортой зуршлууд

Хэрэв та тамхидалт, буруу хооллолт зэрэг зуршлууд нь эрүүл мэндэд хортойг үл ойшоодог нэгэн бол таны эрүүл мэнд аюулд ороод байна.

Тамхидалт. Тамхи татдаг хүнийг төсөөлье. Амны хөндийгөөс нь муухай үнэр үнэртдэг, хувцас, үс, бүх биед тамхины эхүүн үнэр шингэсэн, шүд хумс шарласан байна. Мөн бүгшүүлж ханиалгах нь олон жил тамхи татсаны үр дүн юм. Хамгийн их хохирдог нь уушиг.

Шүдээ арчил. Хэрвээ та хамгийн сүүлд хэзээ  шүдний эмчид үзүүлснээ санахгүй, оо сойзоо тэр бүр хэрэглэдэггүй  бол шүдний өвчин хэмээх том аюул ойрхон байгааг сануулья. Хэдийгээр зарим хүмүүс амны хөндийн  бактери хоолны дуршилд саад болохгүй гэж боддог ч нэг л өдөр шүдээ авахуулахад хүрч мэднэ.

Буруу хооллолт. Юуны түрүүнд та цусны даралтаа шалгуулж, бие дэх хлостерины хэмжээ ямар байгааг тогтоолго. Хэвийн хэмжээнээс хэтэрсэн байвал та муу  хоол хүнсэнд нэлээдгүй мөнгө, цаг хугацаа зарсан гэсэн үг. Буцаад хэвийн хэмжээнд нь хүргэхэд мөн төдий хэрийн хугацаа зарцуулах болно.

Хамгаалалтгүй секс. Танд ямар эрсдэл авчирч болохыг та бид төсөөлж байгаа. Дараагийн тохиолдол таны хажууд байхыг хэн ч хэлж чадахгүй. Харин та ухаалаг байж л өөрийгөө хамгаалах болно.

Архидалт. Хэрвээ та байсхийгээд л архи их уудаг бол таны эрүүл мэнд ноцтой аюулд ороод байна. Өдөрт дөрвөөс илүү хундага архи уух аюултай гэнэ .Учир нь жилд энэ заагийг 10- аас дээш удаа хэтрүүлэхэд та эрүүл мэндээ эрсдэлд оруулах болно. Та өөрөөсөө хэдэн хундага уудаг, бас яагаад ингэж их уудгаа асуугаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж