
Үлдсэн 29,3 саяас гуравны хоёр нь эхнэртэй бөгөөд өөр есөн хувь нь хамтран амьдрагч эмэгтэйтэй. Эрчүүдийн 27 хувь нь бие даан ганцаараа амьдардаг байна. Эцэст нь нэг хувь нь ганц бие эцгүүд ажээ. Герман эрчүүдийн 60 хувь нь илүүдэл жинтэй, 55-аас дээш насныхны дунд тэр үзүүлэлт 70 хувь хүрч байна. Гэрлэсэн эрчүүдийн дунд 69 хувь нь тарган бол бэлбэсэн эрчүүдийн 67 хувь нь илүүдэл жинтэй ажээ. Ганц бие эрчүүдийн 43 хувь нь тарган.