Сэтгэлээр унах хэрэггүй. Уучлал бол хэн нэгний төлөө биш өөрийнхөө төлөө хийх зүйл.
Уучлал бол өөрийг чинь гомдоосон хүнтэй эвлэрч, хийсэн үйлдлийг нь өөгшүүлнэ гэсэн үг биш. Та тайван байдлаа эргүүлэн олж авах нь чухал. Зүхэж, буруутгасаар эцэст нь тайвширч, ойлгох бол уучлал. Өөртөө хэтэрхий их тусгаж авах хэрэггүй.
Болж буй зүйлд алсын хараатай ханд. Таныг шаналгаж байгаа зүйл бол хоёр минут, арван жилийн өмнө болсон зүйл биш, таны мэдрэмж, бодол гэдгийг тунгаа. Уучлал сэтгэлийн шархыг чинь эдгээхэд тус болно.
Олж авч чадахгүй зүйлээ хүмүүсээс, амьдралаас хүсэн хүлээх хэрэггүй. Хүчээр авч болдоггүй зүйлс байдгийг сана. Харин юу бодитой вэ гэвэл та эрүүл байж, хайрлаж, дурлаж, шаргуу зүтгэсний ачаар амжилтанд хүрч болно.
Яагаад гомдоосныг нь өөрөөсөө асуухын оронд эрч хүчээ эерэг бодолд хөтөлж, хүссэн зүйлээ олж авах арга зам хай.
Сайхан амьдрал бол сайн өшөө авалт болно гэдгийг сана. Өөрийг чинь гомдоосон хүнийг бодож, шаналахын оронд хайрлаж, хайрлуулж, уучилж сур.
Бусдыг уучилж сурснаар уур хилэн, гутрал, стресс итгэл найдвар, тайвшрал, энэрэл, өөртөө итгэх итгэлээр солигдоно. Уучлал бол хүч.