Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Улаанбаатар хотын захиргаа, Нийслэлийн Агаарын чанарын алба, Улаабаатар хотын захирагчийн алба хамтран зохион байгуулж буй Улаанбаатар хотыг утгаагүй болгох зорилгоор дэвшилтэд технологийг ард түмэнд танилцуулах өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ. Энэхүү өдөрлөгт 10 гаруй компани оролцож байгаа аж. Өдөрлөгийн үеэр утаагүй орчинг хэрхэн бий болгох талаар танилцуулав. “Ямар ч тоос тордоггүй, үнс нурамгүй, нэг хэмийн дулаан орчинд амьдрах боломжийг хангасан усан халаалтын шалны системийг танилцуулж байна” хэмээн “Их эрин илч” компанийн захирал Ц.Энхтамир ярилаа. Өдөрлөг маргааш хүртэл үргэлжлэх аж.