
Алтан соёмбыг намынхаа далбаанд нэмэгдэл бэлгэдэл болгож улаан сарнайтай хослуулан оруулахаар болсон байна. Мөн намынхаа далбааг улаан, цагаан, хөх өнгө хослуулан шинэчлэхээр дүрмийн төсөлд тусгажээ. Намын төв хэвлэл “Үнэн” сониныг “Монголын үнэн” гэж нэрлэх санал орууллаа. Намын шийдвэрийн эсрэг ажилласан, намаас нэр дэвшигчидтэй зэрэгцэн бие дааж сонгуульд нэрээ дэвшүүлсэн МАХН-ын гишүүдэд намаас гаргах хэмээх хамгийн хатуу шийтгэл оногдуулж байхаар дүрмийн төсөлд тусгасныг Д.Лүндээжанцан дарга илтгэлдээ танилцууллаа. Үдээс хойш эдгээр асуудлыг их хурлын төлөөлөгчид хэлэлцэж эхлэх юм. Мөн Хяналтын ерөнхий хорооны илтгэлийг сонсоно. Одоо төлөөлөгчид Чингис хааны хөшөөнд цэцэг өргөж, дурсгалын гэрэл зураг татуулж байна.
Д.ОЮУН