Б.Саранчимэг нутагтаа очжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.28-нд нийтлэгдсэн

Б.Саранчимэг нутагтаа очжээ

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн малчин М.Буянбатын гэрт өнгөрсөн сарын 25-нд гал гарч, хоёр ой найман сартай Б.Саранчимэг найман сартай  Б.Наранчимэг дүүгээ чирж, гэрээс гарган амь насыг нь аварсан билээ. Энэ  баатарлаг  охиныг “Шударга журам” медиалаар шагнах нь зүйтэй гэж олон хүн үзсэн. Энэ медиалаар шагнасан эсэхийг Ерөнхийлөгч шийднэ гэж байсан. Гэвч  Б.Саранчимэг охин өнгөрсөн баасан гаригт буцсан.  Түүнийг “Шударга журам” медиалаар шийдэх эсэх хариу нь маргааш гарах аж. Охин нутагтаа саадгүй очсон байна. Дашрамд сонирхуулахад, зургадугаар сарын  25-нд Б.Саранчимэг охин гурван нас хүрэх юм байна.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж