Төрийн албан хаагчдын аймгийн зөвлөгөөн болов

Хуучирсан мэдээ: 2010.11.04-нд нийтлэгдсэн

Төрийн албан хаагчдын аймгийн зөвлөгөөн болов

Монгол Улсад Төрийн албаны зөвлөл, аймагт төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл  үүсч байгууллагдсаны 15 жилийн ойг Говьсүмбэр аймагт тэмдэглэн Төрийн албан хаагчдын аймгийн зөвлөгөөн боллоо. Тус арга хэмжээнд Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны дарга Доктор, профессор Ц.Самбалхүндэв, Төрийн албаны салбар зөвлөлийг удирдаж байсан болон  бүрэлдэхүүнд орж ажиллаж байсан үе үеийн албан хаагчид, тус аймгаас төрсөн Төрийн албаны тэргүүний ажилтнууд болон аймгийнхаа төрийн албан хаагчдын төлөөлөл болсон 160 гаруй төрийн албан хаагчид оролцов. Энэхүү зөвлөгөөнд “Төрийн байгууллагаас иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах нь” гэсэн үндсэн илтгэл болон “Төрийн байгууллагын нээлттэй ил тод байдлын шаардлага, хэрэгжилт”, “Төрийн байгууллагууд үйл ажиллагаандаа дотоодын хяналт хийх нь”, “Төрийн  албан хаагчдын ёс зүй, харилцааны соёл” гэсэн гурван хавсралт илтгэл тавигдаж зөвлөгөөнөөс төрийн байгууллага, албан хаагчдад хандаж зөвлөмж гаргалаа. Мөн зөвлөгөөнд оролцогчид МСҮТ-ийн ойн ангийн сурагчидтай хамтран мод тарьсан юм. Ийнхүү цаашид төрийн жинхэнэ албан хаагч болж тангараг өргөсөн албан хаагчид мод тарьдаг уламжлалтай болохоор энэ үеэр тогтсон юм.

А.Хулан
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж