Ч.Лодойдамбын нэрэмжит шагналыг М.Эрдэнэбат хүртлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.04-нд нийтлэгдсэн

Ч.Лодойдамбын нэрэмжит шагналыг М.Эрдэнэбат хүртлээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч Магваны Эрдэнэбат Монгол Улсын төрийн хошой шагналт, нэрт зохиолч Чадраабалын Лодойдамбын нэрэмжит шагналыг хүртлээ. Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөл, Монголын зохиолчдын эвлэл, нэрт зохиолчийн үр хүүхдүүд хамтарч Ч.Лодойдамбын нэрэмжит шагналыг анх бий болгон Монголын урлаг, утга зохиол, оюуны ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхтэй, жин дархуйц бүтээл туурвисан шилдэг уран бүтээлчид олгож эхэлсэн юм.  Өмнө нь ардын жүжигчин А.Очирбат, судлаач, шүүмжлэгч Б.Ганбат, яруу найрагч Т.Очирхүү, доктор Ү.Хүрэлбаатар, яруу найрагч Х.Чилаажав нар энэхүү шагналын эзэн болж байжээ. Харин энэ удаа зохиолч М.Эрдэнэбат "Хөлгүй цэнхэр нуур" зохиолоороо энэхүү нэр хүндтэй шагналын эзэн боллоо. Дашрамд сонирхуулахад тэрбээр МҮОНТелевизээр гарсан “Сарны нулимс” хэмээх олон ангит киноны зохиолыг  бичсэн бөгөөд “Интерпресс” компани энэхүү зохиолыг нь ном хэвлэн олны хүртээл болгож байсан юм. Орчин үеийн залуусын хайр сэтгэл, үерхэл нөхөрлөл, амьдралын алдаа оноог оновчтойгоор дүрслэн үзүүлсэн “Сарны нулимс” кино нь гарсан цагаасаа хойш үзэгчдийн сонирхлыг татсантайгаа адил уг ном нь уншигчдын дунд хамгийн их борлуулалттай номуудын нэг болсон юм. Мөн Монголд анх удаа телевизийн киноны зохиолыг ном болгон хэвлүүлжээ.

    А.Сүндэр

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж