Аялагч, гэрэл зурагчдын үзэсгэлэн үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.04-нд нийтлэгдсэн

Аялагч, гэрэл зурагчдын үзэсгэлэн үргэлжилж байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Сүлжмэлийн үйлдвэрийн байранд буюу “Design park”-д энэ сарын 1-нд “Аялагч, гэрэл зураг сонирхогчдын олон улсын үзэсгэлэн-2010” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн  нээлтээ хийлээ. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын аялал жуулчлалын холбооноос “Ураг” гэрэл зургийн студи, “Proline” Photographers” гэрэл зургийн студи, “Go Help” олон улсын байгууллагууд хамтран зохион байгуулжээ. Эл үзэсгэлэнд гадаад, дотоодын жуулчдын гэрэл зургийн хальсанд буулгасан зургууд дэлгэдсэн юм. Мөн “Go Help” олон улсын хүмүүнлэгийн байгууллагын “Монгол сайн үйлс ралли” аяллын 16.000 км замын адал явдлын тухай 150 гэрэл зураг тавигджээ. Үзэсгэлэн арав хоног үргэлжилнэ. Уг гэрэл зургийн уралдаанд оролцсон Монголын гэрэл зурагчдын шилдэг 50 зургийг оны эцэст болох “Proline” Photographers” club-ийн “Шинэ жил”-ийн үеэр гэрэл зургийн үзэсгэлэн нээн, дэлгэх аж.

    Г.Даша

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж