Надаль, Федерер нар Абу Дабид тоглоно

Хуучирсан мэдээ: 2010.11.04-нд нийтлэгдсэн

Надаль, Федерер нар Абу Дабид тоглоно

Арабын нэгдсэн Эмиратын нийслэл Абу Даби хотноо шинэ оны босгон дээр болох Мубадалагийн талбайн теннисний аварга шалгаруулах тэмцээнд өнөө цагийн дэлхийн хоёр шилдэг теннисчин болох Рафаэль Надаль, Рожер Федерер нар оролцохоор болжээ. Тэдний хамт Робин Содерлинг, Томаш Бердых, Жо Уильфред Цонга болон Маркос Багдатис гэсэн теннисчид тэмцээнд оролцох юм. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж байгаа энэ тэмцээний шагналын санг энэ жил зохион байгуулагчид улам өсгөсний дээр Федерер, Надаль нарт оролцсоных нь төлөө их хэмжээний мөнгийг зохион байгуулагчдын зүгээс амласан аж. Тэмцээний анхны аварга Рафаэль Надаль энэ жилийн эхэнд ялагч болж, 250 мянган ам доллар халаасалж байсан бол энэ удаад ялагч 350 мянгыг авахаар болсон байна. Абу Дабигийн тэмцээн арванхоёрдугаар сарын 30-нд эхэлж, 2011 оны хамгийн эхний өдөр тэмцээний ялагч тодрох юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж