Колумбын төрийн байгууллагад нэгжлэг хийжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.04-нд нийтлэгдсэн

Колумбын төрийн байгууллагад нэгжлэг хийжээ

Колумбын цагдаагийн газар дамлан худалдаалах гэж оролдсон мансууруулах бодисыг хурааж авдаг засгийн газрын бүрэлдэхүүн байгууллагад шалгалт хийлээ. Тус байгууллага нь мансууруулах бодис худалдааны бэлэн болон бэлэн бус хэлбэртэй хурааж авсан мянга мянган өмчид зохицуулалт хийдэг.

Албаны хүмүүсийн хэлж байгаагаар тус байгууллагын данс хөтлөлтөнд ноцтой зөрчил байгааг илрүүлсэн гэжээ. Шалгалт хийж байх хооронд Засгийн газрын зүгээс “Үндэсний Хар тамхи Хууль бусаар Нэвтрүүлэхэд Хяналт Тавих Газар”-ыг мэдэлдээ аваад байгаа.

Цагдаа нар өмнө нь хураагдсан гэсэн бүртгэлтэй өмчийг хар тамхи дамлагчийн биеэс илрүүлснээс ийм сэжиг авчээ.

Хууль Зүйн Яамны сайд Жэрман Вэргас Лиэрэсийн хэлснээр “Үндэсний Хар тамхи Хууль бусаар Нэвтрүүлэхэд Хяналт Тавих Газар”-т илрээд байгаа зуу зуун хууль бус үйлдлийг зогсооход хөндлөнгийн оролцоо хэрэгтэй гэдгийг онцолсон байна.

Засгийн газраас тус байгууллагын зуун ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, үлдсэн ажилтнуудад хатуу хяналт тавина гэдгээ мэдэгдлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж