
“Universal Orlando” студи өнгөрсөн баасан гаригт “Харри Поттерын ид шидийн ертөнц” паркын үйл ажиллагаа эхлэх өдрийг албан ёсоор зарлалаа. Найман гектар орчим талбайтай, Английн зохиолч эмэгтэй Ж.К.Роулингийн “Харри Поттер” зохиолоос сэдэвлэн барьж буй уг парк ирэх зургадугаар сарын 18-нд Америкийн Флоридад үүд хаалгаа нээх гэнэ. Таван жилийн турш баригдаж өдгөө үйл ажиллагаагаа алба ёсоор эхлэхээ зарлаад байгаа “Харри Поттерын ид шидийн ертөнц” парк хэдийнээ амралтын багцуудынхаа тасалбарыг борлуулаад эхэлжээ. Тэнд дөрвөн шөнө зочид буудалд байрлах, паркын тасалбар болон бүхий л үйл ажиллагаанд оролцох үнэ багтаад нэг том хүний багцын үнэ 645 ам.доллар байгаа аж. Харин дөрвөн гишүүнтэй гэр бүлийн багцын үнэ 1548 ам.доллар байгаа гэнэ. “Харри Поттерын ид шидийн ертөнц” ид шидийн ертөнцөд зочилсон хүн бүр Ж.К.Роулингийн алдарт “Харри Поттер” зохиолын нэгэн баатар болсон шиг мэдрэмжийг авах аж.
Ж.Нил
Bair hymd zarna 2010-03-28 127.0.0.1
13-r horoolold Altan-Orgoo tsogtsolbort 49m2 buhii shine hun oroogui ul hodlohiin gerchilgee n garsan bairiig hymd zarna utas 55158198
Bair hymd zarna 2010-03-28 127.0.0.1
13-r horoolold Altan-Orgoo tsogtsolbort 49m2 buhii shine hun oroogui ul hodlohiin gerchilgee n garsan bairiig hymd zarna utas 55158198
someone 2010-03-28 127.0.0.1
Goy yumooo ochij uzhiimsan
Зочин 2010-03-28 127.0.0.1
goe yumaa end ochih yumsan