Stella McCartney хүүхдийн хувцас бүтээв

Хуучирсан мэдээ: 2010.11.04-нд нийтлэгдсэн

Stella McCartney хүүхдийн хувцас бүтээв

Загварын ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа хэдийнэ эзэлсэн нэрт загвар зохион бүтээгч Stella McCartney анх удаа хүүхдийн хувцасны коллекци гаргалаа. Тэрбээр өмнө нь эмэгтэй, эрэгтэй гадуур хувцас болон цүнх гоёл чимэгэлийн загвар зохиож, коллекцуудаа гаргаж байсан юм.

Түүний хүүхдэд зориулсан коллекци өнөөдрөөс эхлэн худалдаанд гарч байгаа ба онлайн дэлгүүрээс нь худалдан авах боломжтой. 0-12 насны хүүхдэд зориулсан гадуур хувцас, загварлаг цамц, өмд болон нярай хүүхдийн хувцаснууд байгаа бөгөөд дундаж үнэ нь 20-155 ам.доллар гэнэ.

“Би энэхүү коллекцидоо хүүхдэд юу хэрэгтэй байдаг түүнийг л багтаахыг хүссэн. Биед эвтэйхэн байхыг хамгийн эхэнд чухалчилсан ба тээр болохуйц нэмэлт чимэгэлэл, элдэв гоёл хэрэглэхгүй байхыг голлон анхаарсан” хэмээн Stella McCartney ярьжээ.

Дашрамд сонирхуулахад, тэрбээр “Лондон-2012” зуны XXX олимпийн наадамд оролцох үндэсний шигшээ багийн тамирчдын хувцас, өмсгөл болон хөгжөөн дэмжигчдийн хувцасны загварыг зохион бүтээхээр болсон. Stella McCartney олимп болон паралимпийн наадмын үеэр хэрэглэх бүхий л хувцас, өмсгөлийг урлах бөгөөд шинэ ажлынхаа талаар “Британийн загвар зохион бүтээгчийн хувьд энэ бол амьдралд ганц тохиох том боломж” хэмээн онцолж байсан юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж