Ираныг АНУ-д “худалдлаа” гэж ОХУ-ыг зэмлэжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.04-нд нийтлэгдсэн

Ираныг АНУ-д “худалдлаа” гэж ОХУ-ыг зэмлэжээ

S-300 пуужингаа Иранд худалдах гэрээгээ ОХУ цуцалснаараа Ираныг АНУ-д “худалдлаа” хэмээн ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад лхагва гаригт  мэдэгджээ. Ираны ерөнхийлөгч орон нутгаар аялж явах үеэр энэ тухай ярисныг Ираны улсын телевизийн сувгаар шууд дамжуулан үзүүлсэн байна.

Ахмадинежад “Чөтгөр шулмасын нөлөөнд автсан зарим нь батлан хамгаалах хэлэлцээрийг ганц талын шийдвэрээр, хууль бусаар  цуцалж, ингэснээрээ иран үндэстэнд  хохирол учруулж болно гэж бодож байна. Ганц талын шийдвэрээр гэрээг цуцалснаараа бид нарыг манай дайсанд/АНУ/ худалдаа” хэмээн мэдэгдсэн байна.

НҮБ-аас  Ираны цөмийн хөтөлбөртэй холбогдуулан шийтгэл цээрлэл үзүүлэх тухай гаргасан шинэ тогтоолын заалтыг хэрэгжүүлэх үүднээс ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев өнгөрөгч 9 дүгээр сарын 22-нд ихээхэн маргаан дэгдээсэн S-300 пуужинг Иран улсад нийлүүлэх тухай хэлэлцээрийг хориглосон билээ.
ОХУ-ын гаргасан шийдвэрт Цагаан Байшин баяр хүргэжээ.

Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж