Тоглож наадах нь,
-Хүүхдийн хэлд орох, хөлд орохоос эхлээд түүний оюун ухаан бие бялдарыг хөгжүүлэхэд тусладаг.
-Тоглоом нь хүүхдийг өөртөө итгэлтэй, аливаад сониуч, бас өрсөлдөх чадвартай болж хүмүүжхэд тусалдаг.
-Энэ нь цаашдаа ажил, амьдралын чадварыг эзэмшиж сургуульд сурах үндсийг тавина.
-Тоглоом нь аль болох хүүхдийн өөрийнх нь сэдсэн зүйл байвал сайн.
-Хүүхэдтэй тоглож, сэтгэл санааг нь дэмжиж идэвхжүүлэх нь хүүхдийн хүмүүжил, өсөлт бойжилтод маш чухал нөлөөтэй юм.
-Дүрслэх, эвлүүлэх, өрж давхарлах, өөрчилж хувиргах тоглоом нь хүүхдэд их үр өгөөжтэй байдаг.
-Том хүмүүсийг дуурайж тоглох нь хүүхдийн хөгжил, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй.
-Хүүхдүүдэд сэдсэн санаагаа хэрэгжүүлж, үр дүнг үзэх бололцоог олгох хэрэгтэй. Гэхдээ аюулгүй байдлыг нь маш сайн хангах шаардлагатай.
-Шүлэг унших, дуулах, зурах, ном уншиж өгөх нь хүүхдийн оюун ухаан хөгжихөд хамгийн сайн туслагч болдог.
-Хүүхэд аливаа зүйлийг хийхдээ маш их хүчин чармайлт гаргадаг бөгөөд энэ үйл ажиллагааг нь анхаарч, хүлээн зөвшөөрч, бас үнэлж магтахыг нь хүсэн хүлээж байдаг
-Хүүхэддээ хэдий чинээ урам хайрлаж дэм өгч чадна хүүхэд чинь тэр хирээр өөртөө итгэлтэй, амьдралын зорилготой, хүссэнээ биелүүлдэг болж хүмүүжнэ.
-Эцэг эхчүүдээ хүүхдээ бурмаар тэтгэхээр урмаар тэтгэж яваарай.